logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2023-11-11
Өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн нэгний дашнямтай бэлгэт сайн өдөр – Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой “МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР”-ийн мэнд дэвшүүлье!
  • Эрхэм хүндэт та бүхэнд “Төвөд хэл бичгийн дугуйлан”-г үүсгэн байгуулахаар бүртгэл зарлаж байгааг дуулгая.
  • Төвөд хэлээр дан гагц бурханы шашны сургаал номлол буй, зөвхөн лам нарт л хамаатай гэдэг ойлголт өргөөсгөл юм. 16 дугаар зуунаас Монголд бурханы шашны шар малгайтны урсгал чиглэл өргөн дэлгэрснээр Монголын олон арван эрдэмт лам нар төвөд хэлийг эх хэл шигээ эзэмшиж, шинжлэх ухааны төрөл бүрийн салбарыг хамарсан үлэмж хэмжээний зохиол бүтээлийг туурвин үлдээснээс бидэнд чамгүй тооны ном сурвалж өвлөн ирсэн билээ. Тэгэхлээр Монголын төвөд судлал гэвэл Төвөд орныг судлах тухай асуудал бус товчхондоо төвөд хэлээр уламжилж ирсэн Монголынхоо өв соёлыг судална гэсэн үг юм.
Шинжлэх ухааны олон салбарыг хамарсан эдгээр зохиол туурвилыг төвөд хэлт утга зохиол хэмээн нэрийднэ. Үүнд Төвөд болон Монгол мэргэдийн туурвисан бүтээлээс гадна харь хэлнээс буюу ялангуяа санскрит, төвөд хэлнээс орчуулсан зохиолууд ч багтана. Учир нь Энэтхэг, Төвөд, Монгол утга зохиолын харилцаа холбоотой.
Төвөд хэлт утга зохиолыг төрөл зүйлээр нь:
  • Шашин ном
  • Хэл шинжлэл
  • Түүх
  • Уран зохиол
  • Гүн ухаан
  • Тэжээхүй ухаан буюу уламжлалт анагаах ухаан
  • Зурхайн ухаан
  • Урлахуй ухаан (хөгжим, бүжиг, дүрслэх урлаг гэх мэтчилэн урлагийн чиглэл) гэж ангилна.
Эдгээр бүтээл туурвилыг жинхэнэ эхээс нь судлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахын тул төвөд бичгийн хэлийг сурч судлах шаардлага зүй ёсоор гарна. Энэ учир зорилгын үүднээс ахмад эрдэмт багш нарын зүтгэлээр МУИС-ийн монгол хэл, утга зохиол судлалын оюутнуудад төвөд хэлийг 1956 оноос зааж эхэлсэн нь тус чиглэлээр судлаач, мэргэжилтэн бэлтгэх эх суурь болсон юм. Сүүлийн жилүүдэд хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсны улмаас утга учрыг нь ойлгох оюутан суралцагч цөөрч байгааг харгалзан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэд “Төвөд хэл бичгийн дугуйлан” -г 2023 оны 11 сарын 28-нд нээхээр төлөвлөсөн болно. Энэ үүднээс дугуйлангийн үйл ажиллагаанд хамрагдах оюутнуудыг бүртгэж эхэллээ.
  • Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
  • Утга зохиол, урлаг судлалын тэнхим
  • Философи, шашин судлалын тэнхим
  • Түүхийн тэнхимийн бакалавр, магистр, докторт суралцаж буй бүх оюутанд нээлттэй.
Та 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал
1. Хичээлийн 2-р байрны 305 тоот-д ирж бүртгүүлэх
2. Доорх формыг бөглөн бүртгүүлэх боломжтой юм.
https://docs.google.com/…/1FAIpQLSfDzIX79MWgNm…/viewform
Та бүгдийг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Төвөд хэл бичгийн дугуйлан” урьж байна.
Хуваалцах
79

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03
  • 0
    АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
    2025-03-25

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль