“Манж судлал – 2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал эхэллээ
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн тус сургуульд манж сурвалж, архив, албан бичгийн өвийг судлах мэргэжилтэн бэлтгэж ирсний 80 жилийн ойг тохиолдуулан “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2024 оны 8 дугаар сарын 23-24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус хурлын нээлтийн ёслол, Үндсэн хуралдаан МУИС-ийн Эрдмийн танхимд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болов. Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар хурлын нээлтэд үг хэлж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор Т.Отгонтуул нар үндсэн илтгэл танилцууллаа.













