logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-06-13

Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудад гэрчилгээ гардууллаа

 

     МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудад гэрчилгээ гардуулах ёслол 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхим (Дугуй танхим)-д боллоо.

     МУИС нь 1952 оноос хойш гадаад иргэнд монгол хэлний хичээл зааж эхэлсэн ба БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол шийдвэрээр гадаадын оюутанд монгол хэлийг заан сургах, сургалтын үйл ажиллагааг дагнан хариуцах Монгол хэлний тэнхимийг 1971 онд байгуулсан байна. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим нь монгол орноо олон улсад сурталчлан таниулах, дэлхийн монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх үйл хэрэгт оройлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 30 гаруй орны 6000 орчим гадаадын оюутан тус тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрийг дүүргэжээ.

     2023-2024 оны хичээлийн жилд Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Лаос Улс, Оросын Холбооны улс, Япон улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Кени Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Танзани Улс зэрэг 15 улсын 168 оюутан МУИС-ийн  Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрт суралцсанаас хоёр улирал дараалан амжилттай суралцаж,  20 багц цагийн хичээл судалсан 40 оюутан (үүнээс анхан шатны ангийг 22 оюутан, дунд шатны ангийг 6 оюутан, гүнзгий шатны ангийг 12 оюутан) “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөр дүүргэсэн гэрчилгээ гардан авлаа.

     Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнуудын гэрчилгээг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очир, Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нарын төлөөлөл гардуулав.

     Гэрчилгээ гардаж авсан оюутнуудыг төлөөлж Бүгд Найрамдах Танзани Улсын иргэн Lalika Melkisedeki, Япон улсын иргэн Ichiro Takii, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Oyuntseren Jason нар Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцсан сэтгэгдлээсээ хуваалцан, талархал илэрхийллээ.

     Амжилттай төгссөн оюутнууддаа баяр хүргэж, эрдэм судлалын их амжилтыг хүсэн ерөөе!

 

Хуваалцах
75

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    “ЛУВСАНВАНДАНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
    2026-01-14
  • 0
    “БАГШЛАХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН -2025”
    2025-12-10
  • 0
    “МОНГОЛООР ЯРЬЦГААЯ” МОНГОЛ ХЭЛНИЙ ЯРИАНЫ ДУГУЙЛАНД УРЬЖ БАЙНА
    2025-12-04
  • 0
    Join the Mongolian Speaking Hub!
    2025-12-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-12-01

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль