logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-05-20

“ХОС УЯНГА” НЭГДЛИЙН САЛБАР ДУГУЙЛАНГ

БҮРЭНТОГТОХ ЕБС-Д НЭЭЛЭЭ

 

     МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг Монгол үндэсний  баатар Чингүнжавын нэрэмжит, Хөвсгөл аймгийн хошой тэргүүний сургууль Бүрэнтогтох ерөнхий боловсролын сургуульд 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нээлээ. Энэхүү дугуйлан нь “Хос уянга” нэгдлийн гурав дахь салбар дугуйлан болж байна.

     Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш, доктор, профессор Түмэнбаярын Дашцэдэний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Эх хэл бидний бахархал-2024” баярыг 5 дугаар сарын 17-18-ны өдөр Мөрөн суманд зохион байгууллаа. Тус баярын хүрээнд “Хос уянга” нэгдлийн 20 жилийн ойд зориулан дэлгэсэн оюутнуудын бүтээл: “Монгол бичиг-Монгол бахархал” үзэсгэлэнгийн бүтээлээр Бүрэнтогтох ЕБС-ийн “Монгол хэл бичгийн кабинент”-ыг тохижуулав. Нээлтийн ёслолд “Бүрэнтогтох ЕБС”-ийн захирал Дэмбэрэлийн Амгалан,  МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Түмэн-Очирын Эрдэнэ-Очир, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Журын Баянсан, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Ганбатын Баттогтох, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Мөнх-Эрдэнийн Жавхлан болон багш, сурагч, иргэд оролцлоо. Нээлтийн үеэр доктор Мөнх-Эрдэнийн Жавхлан оролцогчдод уран бичлэгийн соёлыг тайлбарлан танилцуулж, бичих ур чадварын үзүүлбэр сонирхуулан, сургуулиудын хамтын ажиллагаагаа, эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэх боломж, төлөвлөгөөний талаар ярилцлаа.

     МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг өмнө нь Нийслэлийн 23-р сургууль, Монгол билиг оюун сургуульд байгуулж байсан юм.

 

Хуваалцах
32

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль