logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2024-05-10

Хятад, Монгол, Манж хэлний нугөлдайн эх бичгийн судалгаа гурван ботиор хэвлэгдлээ

    МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын  Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд хэрэгжсэн ШУТС-ийн суурь судалгааны “Зүүн Ази дахь хэл соёлын харилцаа (хятад, монгол, манж, солонгос хэлээрх ‘нугөлдай (lao qida)’-н эх бичгийн судалгаа)” төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ танилцууллаа. Төслийн хүрээнд “Хятад хэлний нугөлдай”, “Монгол хэлний нугөлдай”, “Манж хэлний нугөлдай” хэмээх гурван ном хэвлэгдэн гарлаа.

    Тус төслийг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Т.Отгонтуул удирдаж, төслийн зөвлөхөөр профессор Л.Маналжав, төслийн судлаачаар МУИС-ийн багш доктор М.Баярсайхан, доктор М.Жавхлан, доктор Жү Сүхёнь, докторант Квон Сонхүнь,  Э.Жаргалмаа,  МУБИС-ийн доктор, профессор Г.Цогзолмаа нар хамтран ажиллажээ.

    Нугөлдай буюу Лао чида /lao qida/ нь 13-14 зуунд зохиогдсон  боловч, 17 дугаар зууны үед Солонгосын Саёгвон (Судар бичгийн хүрээлэн)-оос эрхлэн гаргасан хувилбараар өнөө үед уламжлан ирсэн, солонгос хүнд хятад, монгол, манж зэрэг харь хэлийг сургахад зориулсан жишиг сургалтын хэрэглэгдэхүүн, нөгөө талаас аян замын тэмдэглэл шинжтэй өвөрмөц утга зохиол юм. Тухайн үеийн амьд ярианы хэлний бүтэц, өдөр тутмын амьдралын хэлний хэв шинжийг таних боломжтой учир нийгэм хэлшинжлэлийн талаас ч судлах чухал сурвалж болох юм. Мөн “Нугөлдай” нь удаан хугацааг дамнан янз бүрийн хэлээр орчуулагдсан учраас тэдгээр хэлний түүхэн судлалд чухал хэрэглэгдэхүүн болох төдийгүй солонгос, хятад, монгол, манж зэрэг алтай хэлний харьцуулсан судлалд чухал шаардлагатай эх хэрэглэгдэхүүн юм. “Монгол хэлний нугөлдай” нь монгол хэлний сургалтын бодит шаардлагад нийцүүлэн ярианы болон бичгийн хэлний ялгааг аль алийг нь гаргахын тулд тэр үед нийтлэг хэрэглэгддэг байсан монгол хэлийг гол болгон тусгасан гэж үзэх үндэстэй. Нөгөө талаар монгол хүмүүсийн бодит авиа дуудлагад үндэслэсэн монгол бичгийн тэмдэглэгээ ба түүнийг дахин солонгос дуудлагаар хадмаллан бичсэн учраас 17, 18-р зууны монгол хэлний авианы онцлогийг ухахад ихээхэн тус болох сурвалж бичиг юм.

Хуваалцах
60

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2025-06-22
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БҮРТГҮҮЛЭГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2025-06-21
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
    2025-06-04
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО
    2025-04-03

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль