Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран зохион байгууллаа. 22 дахь жилдээ болсон “Монгол бичгийн улсын уралдаан” 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн 2 дугаар байрны 343 тоот танхимд болж, нийслэл болон орон нутгаас 400 гаруй оролцогчид оролцов. Энэ удаагийн уралдааныг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, МУИС пресс дэлгүүр, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Арвин хад ХХК, Хан төгс ур ТББ, МУИС-ийн 1994 оны төгсөгч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, МУИС-ийн 1977 оны төгсөгч ерөнхий боловсролын “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн монгол хэлний багш Д.Хишигсүрэн, МУИС-ийн 2014 оны төгсөгч ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав зэрэг байгууллага, хувь хүн дэмжин ажиллав. Уралдаанд, албан хаагч, багш, мэргэжилтэн, оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар “Монгол бичгийн өв сан” сэдвийн хүрээнд өрсөлдлөө. Мөн “Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч” төрөлд байгууллага, олон нийтээс монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор шалгарууллаа.
Шагнал гардуулах ёслол:
2024.05.03-ны өдөр 11:30 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр-2024”, “Монгол Улсын Үндэсний номын сан” үнэт ховор номын музей
Уралдааны дүн:
Мэргэжлийн ангийн оюутан
I Э.Энхзул МУИС, БМХУЗБ, 4-р түвшин
II Ч.Өнөрзаяа МУИС, БМХУЗБ, 1-р түвшин
III Л.Цэцэнбилэг МУБИС, МХУЗБ, 4-р түвшин
IV Б.Хүслэн-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 3-р түвшин
Мэргэжлийн бус ангийн оюутан
I Б.Энхжин МУБИС-Математикийн багш
II М.Номин МУИС-Нягтлан бодох бүртгэл
III Ц.Биндэръяа МУИС-ОХНУС
IV Б.Лхагвачимэг МУИС-Компьютерын сүлжээ
Мэргэжлийн багш /ЕБС/
I Б. Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймаг, Мөрөн сум
II Н. Дүүриймаа “Шинэ монгол Харумафүжи” сургууль
III Н. Бямбасүрэн “Баянзүрх цогцолбор” сургууль
IV Э. Лхагва-Очир “Шинэ монгол Харумафүжи” сургууль
Мэргэжлийн албан хаагч
I Т. Мөнхням МУҮНС-гийн төслийн ажилтан
II Х.Түвшинтүлхүүр “Болорсофт” компанийн төслийн ажилтан
III Г. Гэрэлмаа “Чингис Хаан Үндэсний Музей”-н
эрдэм шинжилгээний дэд ажилтан
Мэргэжлийн бус албан хаагч
I М.Мөнхжаргал Малын эмч (Сэлэнгэ аймаг)
II Т. Дан-Аажав Хүний их эмч (Улаанбаатар, СХД)
III Ч. Бат-Өлзий Электроникийн инженер (Зуузай электроникс ХХК)
Цахим бичвэр
I Т. Мөнхням МУҮНС-гийн төслийн ажилтан
II М. Ганбагана Дундговь аймгийн “Цэгц билиг” сургууль
III Ш.Ширнэн “Монгол билиг оюун” цогцолбор сургууль
Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч
Олон нийтийн сүлжээний “Монгол бичиг” бүлэг
Зураг 1. Нээлтийн зураг
Зураг 2. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөтлөгч Ч.Батбаяр
Зураг 3. Морин хуурын аялгуу: М.Билгүүнчимэг (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан)
Зураг 4. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очир
Зураг 5. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахмад багш, доктор, профессор М.Баярсайхан
Зураг 6. МУИС-ийн 1994 оны төгсөгч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
Зураг 7. Мэргэжлийн оюутны ангилал
Зураг 8. Мэргэжлийн бус оюутны ангилал
Зураг 9. ЕБС-ийн мэргэжлийн багшийн ангилал
Зураг 10. Цахим бичвэрийн ангилал
Зураг 11. Зохион байгуулагчид
Зураг 12. Шүүгчид
Зураг 13. Ардын багш Д.Чойжалсүрэнгийн “Сургаалын өглөг” ном