“МОНГОЛ ХЭЛ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ТЭМЦЭЭН БОЛЛОО
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн II байрны 343 (А заал) тоотод зохион байгууллаа. Тэмцээнд монгол хэлний анхан, дунд, гүнзгий түвшний 100 гаруй оюутан оролцлоо.
“Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөрт суралцаж буй гадаад оюутнуудын төлөөлөл
Тус тэмцээнийг,
– Мэндчилгээ (Монгол дуу, шүлэг)
– Үгийн утгыг тайлбарлах
– Үгийг үйл хөдлөлөөр илэрхийлж, таах
– Өгөгдсөн үгэнд орсон үсгийг ашиглан шинэ үг бүтээх
– Үйл үгийн салаа утгыг олж, тайлбарлах
– Багийн ахлагчид зүйр цэцэн үгийн утгыг тайлбарлах
– Өгөгдсөн сэдвийг уншаад бусдадаа утгыг тайлбарлах
– Нийт оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээн
зэрэг төрлөөр зохион байгуулсан бөгөөд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаж буй гадаад оюутнууд 2023-2024 оны хичээлийн жилд сурсан монгол хэлний мэдлэг, чадвараа бататган өрсөлдөв.
Суралцагчдын мэндчилгээ
Суралцагчдын мэндчилгээ
Асуулт хариултын тэмцээний хэсгээс
Нийлбэр дүнгээр, анхан шатны монгол хэлний ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд,
Дунд болон гүнзгий шатны монгол хэлний ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд,
Өгөгдсөн үгэнд орсон үсгийг ашиглан шинэ үг бүтээж буй хэсгээс
Өгөгдсөн үгэнд орсон үсгийг ашиглан шинэ үг бүтээж буй хэсгээс
Үгийг үйл хөдлөлөөр илэрхийлж, тааж буй хэсгээс
Энэ ташрамд дурдахад, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд гадаадын оюутан 1952 оноос эхлэн суралцсан түүхтэй бөгөөд тухайн үеийн социалист нөхөрлөлийн орнууд болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын оюутан суралцагчид МУИС-ийн анхны гадаад оюутнууд болон суралцаж байжээ. Энэ цаг үеэс эхлэн Монгол Улсын гадаад харилцааны бодлого, цар хүрээ өргөжин тэлж, энэ хэрээр гадаадын оюутнууд ч МУИС-д олноороо ирж суралцах болсон тул БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол шийдвэрээр гадаадын оюутанд монгол хэлийг заан сургах, сургалтын үйл ажиллагааг дагнан хариуцах Монгол хэлний тэнхимийг 1971 онд байгуулсан байна.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим нь монгол орноо олон улсад сурталчлан таниулах, дэлхийн монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх үйл хэрэгт оройлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 30 гаруй орны 6000 орчим гадаадын оюутан тус тэнхимийн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг дүүргэжээ.
Дэлхийн их сургуулиудын чансааг тогтооход харгалздаг чухал үзүүлэлтийн нэг нь тухайн их сургуульд суралцаж буй гадаадын оюутны тоо юм. Иймд МУИС-ийн стратеги төлөвлөгөө, монгол судлалыг тогтвортойгоор хөгжүүлэх зорилго, зорилттой уялдуулан МУИС-д суралцаж буй гадаад оюутны суралцах үйлийг дэмжин урамшуулах, идэвх оролцоог сайжруулах, МУИС-д суралцах гадаад оюутны тоог нэмэх зорилгоор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс гадаадын оюутанд зориулан “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?”, “Монгол орон судлалын хаврын дадлага”, “Монгол орон судлалын намрын дадлага”, “Эх орноо сурталчлах өдөрлөг”, “Хамтдаа алхъя” өдөрлөг, “Монгол хэл соёлын өдөрлөг” зэрэг олон үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион явуулж байна.
Эдүгээ тус тэнхим нь гадаад оюутнуудын сурах зорилго, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг цаг хугацаа, суралцах түвшний хувьд уян хатан байдлаар олон сонголттойгоор хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гадаадын иргэний монгол хэлний мэдлэг, чадварын түвшнийг үнэлж тогтоох “Монгол хэлний олон улсын стандарт шалгалтын тогтолцоо (TOMFL – Test of Mongolian as a Foreign Language)”-г боловсруулж, тус шалгалтыг МУИС-ийн Тестийн төвд авч эхлээд байна.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим