МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дээр олон улсын шалгалт авах “NUM TEST CENTER”-г өнөөдөр нээлээ. Дэлхийн олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт (TOMFL)-ыг Монгол Улсын Их сургууль хэрэглээнд түүчээлэн нэвтрүүллээ. Энэхүү тестийн тусламжтайгаар гадаад хүний монгол хэлний ярих, сонсох, бичих, унших чадвар ямар түвшинд байгааг тогтоох боломжтой. Ийнхүү TOMFL шалгалтыг цахимаар дэлхийн өнцөг булан бүрээс өгөх боломж бүрдлээ.