logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

Түүхийн тэнхимд “Монголын мал аж ахуйн түүх” сэдэвт семинар 2026 оны 3-р сарын 13-нд боллоо. Семинарыг тус тэнхимийн профессор П.Дэлгэржаргал удирдаж Японы Осака их сургуулийн дэд профессор Имаока Рёоко үндсэн илтгэл тавив. П.Дэлгэржаргал, Имаока Рёока нар 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр зохион байгуулагдсан Монгол-Японы говь Төсөлд биечлэн оролцсон бөгөөд одоо уг төслийн судалгааны хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулахаар хамтран ажиллаж байна. Монгол-Японы хамтарсан “Говь” төсөл нь БНМАУ-ын мал аж ахуйн түүх, шилжилтийн үеийн малчдын нөхцөл байдлыг тал бүрээс нь өрнөдийн антропологийн судалгааны арга зүйн дагуу судалсан цорын ганц төсөл байсан тул эдүгээ уг төслийн хэрэглэгдэхүүн асар ач холбогдолтой түүхийн баримтууд болж үлджээ. Кино, дуу, дүрс, бичмэл байдлаар хадгалагдан үлдсэн хэрэглэгдэхүүнүүдийг МУИС-ийн Түүхийн тэнхимд байршуулан судалгааны эргэлтэд оруулах ажлын хүрээнд цаашид төлөвлөн хийгдэх зорилтуудын талаар МУИС-ийн дэд профессор Н.Алтантөгс танилцуулав.

Тус семинарт Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн, тус аймгийн Богд сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан О.Дуламдорж зэрэг түүхийн гэрч болсон ахмад оролцсон явдал хэлэлцүүлгийг онц сонирхолтой болголоо.

Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуй, малчин ардын түүхийг сонирхон судлах нь ховордсон энэ цаг үед тус хэлэлцүүлэг зохион байгуулагдсан явдал семинарын ач холбогдлыг улам ихэсгэв. Семинарт оролцсон эрхэм судлаач, багш, оюутнууддаа талархаж байна.

 

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    November 1, 2025
  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 4 гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

  • pas77
  • https://www.theamericansweets.com/
  • https://oh-ishilab.v.chuo-u.ac.jp/
  • mahjong maxwin
  • https://www.woodyantique.com/testimonial
  • https://matheusoliveira.atendimentorapido.adv.br/
  • https://tala-al-seef.darwaemaar.com/en/
  • hhttps://zdo8.kowelrada.gov.ua/batkam/
  • Төрийн байгууллагууд

    Төрийн байгууллагууд
    Шинжлэх ухааны академи
    Боловсролын хүрээлэн
    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

  • https://de.goodstats.id/gehry-architecture/
  • Холбогдох

    Монгол улс, Сүхбаатар дүүрэг
    Залуучуудын өргөн чөлөө 1
    Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

    © 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль