МУИС-ийн Түүхийн тэнхимээс эрхэм оюутан, төгсөгчид, багш нартаа зориулан сонин мэдээ эрхлэн гаргахаар шийдэж, анхны дугаараа толилуулж байна. Хичээлийн жил бүрийн төгсгөлд гарах мэдээний дугааруудаас та бүхэн тэнхимийн академик орчин, сургалт, судалгаанд тухайн жилд болж өрнөсөн онцгой үйл явдлуудын тухай хамгийн товч, тодорхой мэдээллийг авах болно. Цахим хэлбэрээр түгээгдэх мэдээний дугаар бүр ахмад үеийг залуу үетэй, шавь төгсөгч бүрийг багш профессоруудтай, оюутан суралцагч бүрийг бие биетэй нь уулзуулан золгуулж, ойртон нэгтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Дугаар 1-ийг энд дарж үзнэ үү: Department_Newsletter_2021