
2024-2025 оны хичээлийн жилийн МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 4 сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Хуралд МУИС, МУБИС-ийн нийт 12 оюутны илтгэл ирснээс 10 илтгэлийг хэлэлцүүллээ.
-Тэргүүн байрыг МУИС-ийн Түүх хөтөлбөрийн IV түвшний оюутан С.Ананд, “Күлтегиний гэрэлт хөшөөний хятад бичээсийн монгол орчуулга” сэдвээр,
– Дэд байрыг МУИС-ийн Түүх хөтөлбөрийн III түвшний оюутан П.Хонгорзул “Тогтохтөр вангийн сургаал, түүний хэрэгжилт” сэдвээр,
– Гуравдугаар байрыг МУИС-ийн Археологи хөтөлбөрийн I түвшний оюутан Ш.Ундрах-Эрдэнэ ““Cannibalism” ба монголчууд” сэдвээр тус тус эзлэв.
Тус хурлыг ивээн тэтгэсэн Монгол Улсын Гавъяат багш, Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Дашдулам агсны гэр бүлд, МУИС-ийн Түүхийн ангийн 2002 оны төгсөлтийн хамт олонд талархал илэрхийлье. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр