Төсөл судалгаа
“Дэлхийн болон Оросын Монгол судлал: үндэсний дэг сургууль, үзэл баримтлал, судлаачид” суурь судалгааны төсөл Монгол Улсын түүхийн сурах бичгүүд дэх Хятадын тухай агуулга ба Монгол Улсын сурагчдын хятадын тухай танин мэдэхүйн нөлөөлөлБНХАУ-ын Боловсролын яамны Улс орон, бүс нутгийн судалгааны төсөл. Төслийн сэдэв: “ Монгол Улсын түүхийн сурах бичгүүд дэх Хятадын тухай агуулга ба Монгол Улсын сурагчдын хятадын тухай танин мэдэхүйн нөлөөлөл”. Хятад талын удирдагч: Бээжингийн Их Сургуулийн багш, доктор Лю Динан. Монгол талын оролцогч: МУИСийн профессор Ж.Урангуа. Төслийн хугацаа 2020.1.1-2020.12.31/Төслийн хүрээнд: “Монголын түүх бичлэг, Түүхийн судалгааны арга зүйн хандлага”, “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн сургалт ба сурах бичиг ( XX-XXI зуун )” гэсэн сэдэвт судалгааны 2 өгүүлэл БНХАУ-ын “ New History” гэх сэтгүүлд хятад хэлээр хэвлэгдэн гарна. Орчуулгыг доктор Лю Динан хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсын түүхийн сурах бичгүүд дэх Хятадын тухай агуулга ба Монгол Улсын сурагчдын хятадын тухай танин мэдэхүйн нөлөөлөл БНХАУ-ын Боловсролын яамны Улс орон, бүс нутгийн судалгааны төсөл. Төслийн сэдэв: “ Монгол Улсын түүхийн сурах бичгүүд дэх Хятадын тухай агуулга ба Монгол Улсын сурагчдын хятадын тухай танин мэдэхүйн нөлөөлөл”. Хятад талын удирдагч: Бээжингийн Их Сургуулийн багш, доктор Лю Динан. Монгол талын оролцогч: МУИС-ийн профессор Ж.Урангуа. Төслийн хугацаа 2020.1.1-2020.12.31/ Төслийн хүрээнд: “Монголын түүх бичлэг, Түүхийн судалгааны арга зүйн хандлага”, “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн сургалт ба сурах бичиг ( XXXXI зуун )” гэсэн сэдэвт судалгааны 2 өгүүлэл БНХАУ-ын “ New History” гэх сэтгүүлд хятад хэлээр хэвлэгдэн гарна. Орчуулгыг доктор Лю Динан хийж гүйцэтгэнэ.
“Нэгдэлч малчдын түүхийг шинээр эргэн харахуй” суурь судалгааны төсөл 2018-2020 он Монголчуудын хэл, соёл, сэтгэлгээ, үндэстний өөрийгөө ухамсарлахуйн нийтлэг үндэс болсон уламжлалт мал аж ахуйг цаашид зүй зохистой хэмжээнд хадгалж үлдэх, аж ахуйн мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд энэ өвөрмөц аж ахуйн түүхийг танин мэдэх шаардлагатай юм. Ялангуяа Монголын мал аж ахуйн дөрвөн мянган жилийн түүхэнд анх удаа ХХ зууны дунд үед өмчийн хэлбэр өөрчлөгдөж малыг нийгэмчилсэн явдал бол олон мянганаар уламжилж ирсэн малчдын амьдралын тогтсон зохион байгуулалтыг өөрчилж, мал аж ахуйд чанарын шинэчлэл гаргажээ. Энэхүү түүхэн үйл явц Монголын нүүдлийн мал аж ахуйд ямар өөрчлөлт, үр дагавар үлдээв, энэ нь өнөөгийн хөдөө аж ахуй, тэр дундаа малчдын амьдралд ямар үр нөлөөг үзүүлсээр буй зэргээс үндэслэн цаашид малчдын амьдралын чанар, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодит утгаар сэргээн хөгжүүлэхэд социалист нийгмийн үеийн нэгдэлч малчдын түүхийг шинжлэх ухааны үндэстэй, шинэлэг арга зүйгээр судлан үзэх шаардлага буй болж байна.
Өнөөг хүртэл социалист Монгол орны нэгдэлч малчдын түүхийг ерөнхий, мөн нөгөө талаар үзэл урталжсан өнцгөөс харж судалсаар иржээ. Бидний судалгааны үндсэн зорилго Монгол орны эдийн засгийн цөмийг бүрдүүлж ирсэн хөдөө аж ахуйн салбарын түүхийг 1935-1990 онд Монголд оршин тогтносон хөдөө аж ахуйн нэгдэл, нэгдэлч малчдын амьдралын түүхэнд суурилуулан судалж, дүн шинжилгээ хийхэд чиглэгдэж байна. Нэгдлийн түүхийг малчин өрх – нэгдэл – улс гэсэн гурван түвшинд судалгааны шинэлэг арга зүйгээр судалж, социализмын үеийн нэгдлийн түүхийг нэгтгэн дүгнэж, одоогийн мал аж ахуйн цаашдын хөгжлийн арга замыг тодорхойлох шаардлага тулгамдсан асуудал болж байна. Түүнчлэн ХАА-н нэгдлийн гишүүдийн аман яриаг аман түүхийн орчин үеийн арга зүйн дагуу дуу, дүрсээр бичин авч үлдэн, цаашдын судалгааны бааз, мэдээллийн сан үүсгэх шаардлага тавигдаж байгаа билээ. Тус судалгааг малчин өрх-нэгдэл-улс /бүс нутаг/ гэсэн гурван төвшинд хуваан үзэж, түүх, антропологийн судалгаа хийнэ. -Малчин өрхийн түвшинд өрхийн аж ахуйн үндсэн арга ажиллагааг шинжилж, нэгдлийн\ үеийн монгол малчин өрхийн амьдралын түүхийг тодруулна. – Нэгдлийн түвшин дэх судалгаагаар нэгдлийн орлого ба зарлагын бүтцийг судалж, ХАА-н нэгдэл нь аж ахуйн нэгжийн хувьд хэр үр ашигтай тогтолцоо байсныг тодруулна. Түүнчлэн бэлчээрийн менежмент, өвс тэжээл, худаг усаар хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх тогтолцоо, мал сүргийг эрүүлжүүлэх, сум нэгдлийн төвийн хөдөөгийн хөгжилд гүйцэтгэсэн үүргийг дүгнэнэ. -Судалгааг улсын ба бүс нутгийн түвшинд авч үзэхдээ дэлхийн социалист систем дэх хөдөө аж ахуйн хоршоолол, нэгдлийн нийтлэг хандлага, Зөвлөлтийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт Монголын мал аж ахуйн нэгдлээс мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр хэрхэн холбогдож байсан ба уг худалдааны харилцааны үр ашиг хэр түвшинд байсныг бүс нутаг болон хоёр талын харилцааны түүхэнд суурилуулан аман түүх, контент анализийн арга зүйд тулгуурлан судалгаагаа хэрэгжүүлнэ.