МУИС-ийн Түүхийн тэнхимээс эрхэм оюутан, төгсөгч, багш нартаа зориулан сонин мэдээ эрхлэн гаргадаг болсон билээ. Энэ удаад 2022-2023 оны хичээлийн жилийн сонин мэдээний шинэ дугаар бэлэн боллоо. Шинэ дугаараас та бүхэн тэнхимийн академик орчин, сургалт, судалгаанд тухайн жилд болж өрнөсөн онцгой үйл явдлуудын тухай хамгийн товч, тодорхой мэдээллийг авах болно.
Цахим хэлбэрээр түгээгдэх мэдээний дугаар бүр ахмад үеийг залуу үетэй, шавь төгсөгч бүрийг багш профессоруудтай, оюутан суралцагч бүрийг бие биетэй нь уулзуулан золгуулж, ойртон нэгтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Гурав дахь дугаарыг эрхлэн гаргасан тэнхимийн сургалтын ассистант, магистрант Б.Пүрэвдоржид гүнээ талархаж байна.
Дугаар 3-ыг энд дарж үзнэ үү: Department_Newsletter_2023_03