
МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхим оюутан суралцагчдын бүтээлч, бие даасан, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд суралцах, дэвшүүлж буй санаа сэдвийг үндэслэлтэй, логиктой, зөв боловсон хэлэлцүүлж сургах зорилгоор эрдэм шинжилгээний хурал жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал 2026 оны IV сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. Тус хуралд докторант, магистрантын нийт 7 илтгэл хэлэлцүүлснээс
- Тэргүүн байрт докторант Г.Ариунтуяа “Монгол улсын гаалийн бодлого, түүний орон нутгийн хэрэгжилт: Хөлөнбуйрын жишээн дээр (1911-1915 он)” илтгэл,
- Дэд байрт докторант И.Цэрэн “Баянхонгор аймгаас шинээр илэрсэн хадны зураг, руни бичиг, тамга тэмдгийн тухайд” илтгэл,
- Гутгаар байрт магистрант Б.Батцэцэг “БНМАУ-ын гурил үйлдвэрлэлийн өсөлт, түүнд тулгамдсан бэрхшээл (1950-1990 он)” илтгэл тус тус эзэллээ.
Түүхийн тэнхимийн профессор Д.Өлзийдолгорын хүү Б.Батбаяр манай хуралд хүрэлцэн ирж, шагналт байр эзэлсэн 3 суралцагчдад 1 сая төгрөгийн шагнал гардууллаа.
Тэнхимдээ тэргүүн байрт шалгарсан докторант Г.Ариунтуяа Хүмүүнлэгийн ухааны салбарын ахисан түвшний суралцагчдын нэгдсэн хурал 2026 оны 4 сарын 28-ны өдөр оролцож тэргүүн байрт шалгарав.
Илтгэл хэлэлцүүлсэн бүх суралцагчдадаа баярлалаа!




