
МУИС-ийн Түүхийн тэнхимийн цуврал Их семинарын хүрээнд 2025 оны 9-р сарын 18-нд Францын Парис Нантерре их сургуулийн дэд профессор Марие Фавэро “The Long History of the Golden Horde: Scholarship, Sources and New Debates” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Лекцийг дэд профессор, доктор Б.Чинзориг удирдан явуулсан бөгөөд бакалавр, ахисан түвшний суралцагчид идэвхтэй оролцож Зүчийн улсын түүхийн судалгааны хэд хэдэн асуудлаар мэтгэлцэв. Их семинарын үеэр Түүхийн тэнхимийн багш нар Нантерре их сургуультай цаашид хамтран ажиллагах боломжийн тухай хэлэлцэж одоо явагдаж буй эрдмийн солилцоог улам өргөжүүлэхээр тохиров.





