logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманн 1976-1979 онд нэрт эрдэмтэн Паул Рачневскийн удирдлага дор Хумболдтын их сургуульд монгол судлалд эхлэн суралцсаны дараа 1979-1981 оны хооронд МУИС-д суралцаж Х.Пэрлээгийн удирдлага дор “Манж Чин гүрний үеийн Халх Монгол дахь алба, татварын тогтолцоо, 1961-1911 он” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тэр бээр Германд эргэж очоод төрөлх сургуульдаа докторын сургалтад хамрагдаж профессор Фийцегийн удирдлагаар “Манж Чин гүрний үеийн Монгол дахь засаг захиргаа” сэдвээр диссертаци бичиж 1984 онд докторын зэрэг хамгаалжээ.

Доктор Удо Б.Баркманн 1984-1990 хүртэл Хумболдтын их сургуульд Монгол судлалын салбарыг тэргүүлэн ажиллав. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр улс төр солигдсоны дараа Герман, Англи, Японд урт богино хугацаагаар судалгаа шинжилгээний ажил хийж туршлага хуримтлуулсан юм.

Тэр бээр 2001 онд Монголд DAAD-ийн бие төлөөлөгч, дэмжлэгээр ирж ажиллах шийдвэр гаргасан нь Монгол судлалд ахин шинэ зам мөр гаргах шинэ үеийг нь эхлүүлэв. Энэ үеэс МУИС-ийн Монгол Соёл судлалын сургууль, Нийгмийн ухааны факультетийн Түүхийн тэнхимд багшилж, орчин үеийн Монголын түүхийн өргөн сэдвээр нарийн судалгаа хийх болсон юм. Монголд тасралтгүй 13 жил ажиллахдаа олон гавьяа шагнал, цол хүртэж Монголын улс төр, шашин, гадаад харилцааны түүхийн чиглэлээр олон бүтээл, шавь төрүүлэн гаргасан юм. Ялангуяа тэр бээр Түүхийн тэнхимд 2001 оноос академич Ж.Болдбаатар, Ж.Урангуа нартай нягт хамтран ажиллан багшилж хэд хэдэн үеийн оюутан залууст эрдэм номын мөр хөөх зам чигийг зааж өгсөн билээ.

Тиймээс МУИС-ийн Түүхийн тэнхим ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Германы Берлин хот дахь Хумболдтын Их сургуулийн Ази, Африк Судлалын Хүрээлэнтэй хамтран түүний 70 насны ойг тохиолдуулан “Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо МУИС-ийн Эрдмийн танхимд 2025 оны 9-р сарын 5-ны өдөр зохион байгуулав.  Энэ хурал бол Монголын өмчийн харилцааны сэдвээр дагнан зохион байгуулагдсан анхны хурал болсноороо онцлогтой.  Тус хуралд Герман, Их Британи, Япон, АНУ, БНХАУ, ОХУ, Монгол гэсэн долоон улсын судалгааны байгууллагуудын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож Их Монгол улсын үеэс орчин үе хүртэлх Монголын өмчийн олон талт харилцааны түүхийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын үеэр Удо Б.Баркманны ном бүтээлийн дээжсийг үзэсгэлэн болгон харуулснаас гадна 1999 онд бичиж хэвлүүлсэн “Geschichte der Mongolei oder die Mongolische Frage”  бүтээлийн монгол орчуулга “Монголын түүх” номын нээлт боллоо.

Профессор Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад МУИС-ийн ШУС, Монгол судлалын хүрээлэн, ХБНГУ-ын элчин сайдын яам, Берлин хот дахь Хумболдтын их сургууль, түүх сонирхогч Цагаанхүүгийн Жүгдэрням нар их дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн юм.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    November 1, 2025
  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 4 гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

  • pas77
  • https://www.theamericansweets.com/
  • https://oh-ishilab.v.chuo-u.ac.jp/
  • mahjong maxwin
  • https://www.woodyantique.com/testimonial
  • https://matheusoliveira.atendimentorapido.adv.br/
  • https://tala-al-seef.darwaemaar.com/en/
  • hhttps://zdo8.kowelrada.gov.ua/batkam/
  • Төрийн байгууллагууд

    Төрийн байгууллагууд
    Шинжлэх ухааны академи
    Боловсролын хүрээлэн
    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

  • https://de.goodstats.id/gehry-architecture/
  • Холбогдох

    Монгол улс, Сүхбаатар дүүрэг
    Залуучуудын өргөн чөлөө 1
    Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

    © 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль