
МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал боллоо.
МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4-р сарын 18-ны өдөр боллоо. Тус хуралд докторант, магистрантын нийт 9 илтгэл хэлэлцүүлснээс
• Тэргүүн байр, докторант С.Нямдорж “Халх дахь хятад тариачдын түүхийн зарим асуудал” /XVII зууны сүүл үеэс ХХ зууны эхэн/ илтгэлээр,
• Дэд байр, докторант Болд /Bаolidao/ “Их Юань улсын нийслэл Дайдугаас Шанду, Шандугаас Хархорум хүрэх өртөө замууд” илтгэлээр,
• Гутгаар байр, магистрант Ц.Бат-Өргөө “Көсэ уулын тулалдаан, түүний үр дүн” илтгэлээр тус тус эзэллээ. Илтгэл хэлэлцүүлсэн нийт ахисан түвшний суралцагчдадаа амжилт хүсье.