logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕
МУИС-ийн Түүхийн тэнхимийн харьяа “БАГШ, НИЙГМИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ (ТҮҮХ)” (D011413)  бакалаврын сургалтын хөтөлбөр Боловсролын чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/01-41 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ. Үндэсний хэмжээнд магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус тэнхимийн эрхлэгч, Өөрийн үнэлгээний тайлангийн ахлагч Б.Чинзориг, нарийн бичгийн дарга П.Мягмар нар 11 дүгээр сарын 8-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардан авав.

Тус хөтөлбөрийн Өөрийн үнэлгээний тайлан боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх, шинжээчдийн багтай ажиллах, тайланг зөвлөмж шаардлагад нийцүүлэн сайжруулах, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан өөрийн үнэлгээний багийн гишүүд болон хөтөлбөрийг тасралтгүй сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн “Багш, нийгмийн ухааны боловсрол” хөтөлбөрийн багш, оюутан, төгсөгчид, ажил олгогч нартаа талархал илэрхийлье.

Уг сургалтын хөтөлбөрийн чанарыг үндэсний хэмжээнд баталгаажуулсэн явдал нь хөтөлбөрийн төгсөгч, оюутан, багш нарт чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээр хөтөлбөрийн ирээдүйн элсэгчид Засгийн газрын бодлогын дагуу төрийн дэмжлэг хүртэх боломжтой болж байгаа билээ.

МУИС-ийн Түүхийн тэнхим
Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021
  • 0
    Түүхийн тэнхимийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болно
    March 9, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль