logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕
МУИС-ийн Түүхийн тэнхим Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин – 2024” хүндэтгэлийн хурлыг 11-р сарын 1-нд зохион байгуулав. Тус хурлын үйл ажиллагааг ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ нээж, тус тэнхимийн профессор П.Дэлгэржаргал “Дэлхийг захирах бодлого“, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын зэнт гүрэн, Дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбат “Pax Mongolica” сэдэвт үндсэн илтгэлүүдийг тавив.

Мөн Түүхийн тэнхимийн профессор Э.Урангуа, Д.Энхцэцэг нар “Монголчууд: эмэгтэйчүүд (XIII-XIV зуун)“, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор Г.Алтансүх “Чингис хааны үр хүүхдүүд“, Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Батсүрэн “Гүюг, Гүдэн хоёрын тухай нэгэн санал“, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр “Хубилай хаан ба Их Юань хэмээх Монгол улс” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан хурлыг сонирхон хүрэлцэн ирсэн хүмүүс их сургуулийн их танхимыг дүүргэж, хурлын хэлэлцүүлэгт халуун маргаан өрнүүлж байв. Тус хурлын үйл ажиллагааг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хөтөлсөн явдал олон нийтийн анхаарал, сонирхлыг үлэмж татаж, олон нийтэд эх түүхээ мэдэж, бахархах урам зоригийг улам бадраав.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021
  • 0
    Түүхийн тэнхимийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болно
    March 9, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль