logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕
МУИС-ийн хүндэт профессор, доктор Элчинбуугийн Чимэдцэрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд болов. Тус хурлыг МУИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, Э.Чимэдцэрэн багшийн хүү доктор Ж.Бор нар нээж МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор Д.Энхцэцэг “Профессор Э.Чимэдцэрэн багшийн намтар, үйл ажиллагаа”, МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргал, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн доктор Д.Идэр нар “Э.Чимэдцэрэн багш ба Монголын дундад үеийн судалгаа”, Японы Осака их сургуулийн дэд профессор Имоака Рёко “Э.Чимэдцэрэн багшийн судалгааны ач холбогдол (Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламын жишээн дээр)”, МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор Ж.Урангуа “Монголын эмэгтэйчүүд судлалын тулгын чулууг тавьсан түүхч Э.Чимэдцэрэн” сэдвээр сонирхолтой илтгэл тавив.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Бидний багш Э.Чимэдцэрэн” намтар дурсамжийн ном, “МУИС-ийн профессорын Эрдмийн өв” цувралаар хэвлэгдсэн “Монголын эмэгтэйчүүд судлал” нэгэн боть, “Харь улс орны тухай бүрэн тэмдэглэл” докторын судалгааны ажлын нэгэн боть, нийт гурван номын нээлт боллоо.

Тус хуралд Э.Чимэдцэрэн багшийн үр хүүхдүүд, үе үеийн шавь нар, хамтран зүтгэгчид, мөн Түүхийн тэнхимийн ахмад багш ажилтан, төгсөгчид, оюутан суралцагч, түүх сонирхогч хүрэлцэн ирж халуун дотно дурсамж, яриа өрнүүлэв.

        

   

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021
  • 0
    Түүхийн тэнхимийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болно
    March 9, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль