МУИС-ийн Түүхийн тэнхимээс эрхэм оюутан, төгсөгч, багш нартаа зориулан сонин мэдээ эрхлэн гаргадаг болсон билээ. 2021-2022 оны хичээлийн жилийн сонин мэдээний шинэ дугаар бэлэн боллоо. Шинэ мэдээний дугаараас та бүхэн тэнхимийн академик орчин, сургалт, судалгаанд тухайн жилд болж өрнөсөн онцгой үйл явдлуудын тухай хамгийн товч, тодорхой мэдээллийг авах болно.
Цахим хэлбэрээр түгээгдэх мэдээний дугаар бүр ахмад үеийг залуу үетэй, шавь төгсөгч бүрийг багш профессоруудтай, оюутан суралцагч бүрийг бие биетэй нь уулзуулан золгуулж, ойртон нэгтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Хоёр дахь дугаарыг эрхлэн гаргасан тэнхимийн сургалтын ассистант, магистрант О.Номинчимэг, Д.Буяндэлгэр нарт гүнээ талархаж байна.
Дугаар 2-ыг энд дарж үзнэ үү: Department_Newsletter_2022