logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон багш, оюутнууд цугтаа 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр УБ-ын бүс нутагт орших хамгийн том түүх дурсгалт газруудын нэг Ван ханы ордон гэгдэх газар очиж балгас туурийг үзэж сонирхов. Туулын хар түнд орших уг дурсгалд монголчууд Хятан улсын үеэс Манжийн үе хүртэл хэд хэдэн үе хот байгуулан сууж байжээ. Уг дурсгалын тухай П.Дэлгэржаргал, Д.Энхцэцэг багш нар оюутан суралцагчдад тайлбарлан ярилаа.

Багш оюутнууд дурсгалт газрыг үзэж сонирхсны дараа Туул голын эрэг дээр хаврын халуун, хүйтэн хавсарсан салхийг эс тоон агаарлан зугаалав. Зугаалгыг Н.Алтантөгс багштай “Дорно дахины шинэ түүх” хичээлийн оюутнууд  санаачлан зохион байгуулсан юм. Зугаалгад тэнхимийн түүх болсон ахмад багш Ж.Урангуа, Д.Энхцэцэг нар оролцсон нь зугаалгын уур амьсгалыг ихэд хөгжөөж байв. Энэ үеэр тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал, Н.Алтантөгс, оюутан Ананд нар ая дууны мэндчилгээ өргөв. Оюутнууд олон төрлийн спорт тоглоом хүч сорин өрсөлдөв. Зугаалгын үеэр 3-р түвшний оюутан Г.Түвшинбаярын 21 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэв.

Энэ хичээлийн жилийн сурлагын төгсгөлд, шалгалтын өмнө Түүхийн тэнхимийн дээд доод курсын оюутнууд өөр хоорондоо дотно танилцаж цэвэр агаарт нэг өдрийг дурсамж дүүрэн хамтдаа өнгөрүүлсэн онцгой мөч болж өнгөрлөө.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    November 1, 2025
  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 4 гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

  • pas77
  • https://www.theamericansweets.com/
  • https://oh-ishilab.v.chuo-u.ac.jp/
  • mahjong maxwin
  • https://www.woodyantique.com/testimonial
  • https://matheusoliveira.atendimentorapido.adv.br/
  • https://tala-al-seef.darwaemaar.com/en/
  • hhttps://zdo8.kowelrada.gov.ua/batkam/
  • Төрийн байгууллагууд

    Төрийн байгууллагууд
    Шинжлэх ухааны академи
    Боловсролын хүрээлэн
    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

  • https://de.goodstats.id/gehry-architecture/
  • Холбогдох

    Монгол улс, Сүхбаатар дүүрэг
    Залуучуудын өргөн чөлөө 1
    Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

    © 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль