Дотоод хамтын ажиллагаа
Элчин сайдын яамд, засгийн газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсрол эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хэвлэл мэдээллийн байгууллага, телевиз радио, сонин хэвлэл, орчуулгын товчоо, хэлний сургалтын төв, аялал жуулчны компаниуд, тур оператерууд зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, ажил олгогчидтой хамтран ажиллаж төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшлүүд гарсаар байна.
Тус тэнхимд Монголын герман, испани, итали, франц, орос хэлний багш нарын холбоод төвлөрөн ажиллаж МУ дахь эдгээр хэлний сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад манлайлан оролцож байна.