ЗУНЫ СУРГАЛТ

Орос хэлний салбарын оюутнууд өвлийн болон зуны сургалтад хамрагдаж ирсэн. Оросын тал сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрөөс чөлөөлж, манай оюутнууд замын болон амьжиргааны  зардлаа хариуцдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн зуны сургалтад салбарын Б. Сарангэрэлт, Саруул-Оюут, Отгонбилэг нар хамрагдаж байсан.

  • 2019 онд Буриадын их сургууль дээр Орос хэлний заах арга зүйн сургалтад салбарын багш, оюутнууд хамрагдсан билээ.
  • 2023 онд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим Улаанбаатар дахь “Русский дом”-той хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Русский дом”-ын удирдлага биднийг /ЭҮСТИС/-тай холбож 2023, 2024 оны зун орос хэлний салбарын оюутнууд орос хэлний зуны сургуульд хамрагдсан. Хэлний бус орчинд гадаад хэл судалж буй оюутнууд тухайн хэлийг судалж буй улсдаа хэл орон судлалын дадлага хийх, зуны болон өвлийн сургалтад хамрагдах нь чухал ач холбогдолтой байдаг