logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
    • Орос судлал
    • Польш судлал
    • Чех судлал
    • Испани судлал
    • Итали судлал
    • Герман судлал
    • Франц судлал
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Төсөл, судалгаа
    • ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ (Орос хэлний салбар)
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Зуны сургалт
      • Орос хэлний салбар
  • МЭДЭЭ
✕

Их, дээд сургуулийн оюутны орос хэлний XII олимпиад амжилттай боллоо


МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим их, дээд сургуулийн оюутны орос хэлний 12 дахь удаагийн олимпиадыг 2024 оны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, ХИС, ҮБХИС, АШУҮИС, ИЗОУИС, Ач анагаах ухааны их сургууль, Төмөр замын дээд сургууль зэрэг есөн их, дээд сургуулийн 100 орчим оюутан оролцов.

Мэргэжлийн ангилалд орос хэлний мэргэжилтэн бэлдэж буй МУИС болон МУБИС-ийн оюутнууд, мэргэжлийн бус ангилалд орос хэлний хичээлийг сонгон судалдаг оюутнууд оролцлоо. Тус ангилалд МУИС-ийн ШУС-ийн орос хэлний орчуулагч хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Бүжмаа тэргүүн байр, МУБИС-ийн орос-англи хэлний багшийн II түвшний оюутан Ө.Хуандых дэд байр, Е.Елик гутгаар байр, МУИС-ийн орос хэлний багш хөтөлбөрийн I түвшний оюутан Шимамура Жүн, орос хэлний багш хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Болормаа нар тусгай байр тус тус эзэлсэн юм.

Мэргэжлийн бус ангилалд МУИС-ийн англи хэлний багш хөтөлбөрийн II түвшний оюутан Д.Мичид тэргүүн байр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү менежмент хөтөлбөрийн II түвшний оюутан Ц.Номиндарь дэд байр, МУИС-ийн солонгос орон судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Г.Маралгоо гутгаар байр, МУИС-ийн ШУС-ийн эдийн засаг хөтөлбөрийн II түвшний оюутан Т.Гоо-Үжин, МУИС-ийн УТОУХНУС-ийн II түвшний оюутан Б.Анужин нар тусгай байр тус тус эзэллээ.

Их, дээд сургуулийн оюутны орос хэлний олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагааг 2024 оны тавдугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслолд ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал доктор Н.Алтантөгс, Европ судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Мөнх, Европ судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Н.Нансалмаа болон орос хэлний салбарын багш, оюутнууд оролцов.

 

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/22be8n0Z8zA

Зарлал

  • 0
    ЧЕХ ХЭЛ СУРЦГААЯ – МУИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР!
    May 30, 2025
  • 0
    МУИС-д элсэх заавар
    May 24, 2025
  • 0
    “Багш, гадаад хэлний боловсрол /Орос/” бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ
    May 2, 2025
  • 0
    ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН (ОРОС ХЭЛНИЙ САЛБАР)
    November 24, 2024
  • 0
    ХЭЛ, ОРОН СУДЛАЛЫН ДАДЛАГА
    November 24, 2024

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль