ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН (ОРОС ХЭЛНИЙ САЛБАР)
Салбарын томоохон арга хэмжээний нэг бол улсын хэмжээний их, дээд сургуулийн орос хэлний Олимпиад болно. Орос хэлийг мэргэжлийн түвшинд болон сонгон судалж байгаа оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвх сонирхлыг дэмжих, Орос орны түүх, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус олимпиадыг 2010 оноос тасралтгүй 10 жил зохион явуулж ирлээ.
I-VIII Олимпиадыг ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран Монгол улсын их, дээд сургуулиудын дунд орос хэлний Олимпиад зохион явуулж эхэлсэн бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах эрхийн бичгээр шагнадаг уламжлалттай байсан. МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС, Орхон их сургуулийн оюутнууд оролцон оролцогчдын тоо 40-өөс 146 болтол өсөж ирсэн. Жил жилийн Олимпиад өөр өөрийн онцлогтой байв. Тухайлбал, 2012 оны Олимпиад МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний нэг болж өргөн хүрээтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хоёр ангилалтай зохион байгуулагдсанаар онцлог болсон. 2013 оны Олимпиадын материалыг МУИС, МУБИС-ийн багш нар болон ОШСТөвийн мэргэжилтэн Моисеев Д.И., Павлова Д.В. нар шалгасан. 2010 оноос 9 оюутан ОХУ-д үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнуулжээ. Тухайлбал, Ц.Хонгорзул /2010 он/, Б.Нямгэрэл /2011 он/ нар Липецк хотын улсын их сургуульд орос хэл, уран зохиолын багш, Б.Туул /2013 он/ Иваново хотын их сургуулийг орос хэл, уран зохиол, хэл шинжээч мэргэжлээр сурч төгсөөд эх нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна. 2012, 2013 онд тэргүүн байр эзэлсэн Б.Эрболд, Х.Золзаяа нар ОХУ-д тэтгэлгээр сурах эрхээр шагнуулсан боловч бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь “С” үнэлгээтэй байсан тул суралцах эрхгүй болсон.
2015 оноос өмнө МУИС-д элсэж орсон оюутнуудыг шууд тэнхимд харьяалдаг байсан. Бүтцийн өөрчлөлтөөр энэ байдлыг халсан нь орос хэлний Олимпиадад ерөнхий суурийн 3.000 гаруй оюутнуудыг түлхүү хамруулж, тэд нарт орос хэл, орос орныг сурталчлах, орос хэлний салбарыг таниулах аргуудын нэг болсон.
2017 оны 05 сарын 13-ны өдөр их, дээд сургуулийн оюутны орос хэлний IX Олимпиадыг амжилттай зохион явуулжээ. Орос хэлний олимпиадад 7 их сургуулийн /МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АУШУИС, БХИС, ХСИС/ 100 орчим оюутан 2 ангиллаар өрсөлдлөө. Олимпиадад амжилттай оролцсон МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын орос хэлний ангид суралцах хүсэлтэй 3 оюутанд 2018-2019 оны намрын улирлын сургалтын төлбөрийн 40% хөнгөлөлт үзүүлэх болсон нь энэ жилийн олимпиадын онцлог болов. Энэхүү эрхийн бичгийг Б.Энэрэл гардан авч, орос хэлний салбарт суралцан 2020 онд орос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлээд ОХУ-д магистрантурт суралцах тэтгэлэгт тэнцсэн.
2018 оны 4-р сарын 21-нд Их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиад 2 ангиллаар явагдсан. Б ангилалд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн 20-иод их, дээд сургуулийн 1-4 дүгээр түвшний, А ангилалд зөвхөн МУИС-ийн 1–р түвшний оюутнууд оролцсоноор онцлог болсон. Нийт 80 гаруй оюутан оролцжээ. А ангилалд амжилттай оролцсон 5 оюутанд МУИС-ийн ШУС-ийн орос хэлний ангид элсэн суралцсан тохиолдолд эхний улиралд 40% хүртэл хөнгөлөлттэй суралцах эрх олгосон. Манай салбарт 4-р түвшний оюутан Г.Баярцэцэг хөнгөлөлттэй сурах эрхээр сонгон орж ирсэн.
2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиадын А,Б ангилал, халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан орос дууны уралдаан, “Халхын гол-80” эсээ бичлэгийн уралдаан зэрэг 2 төрлөөр зохион явуулсан. Орос хэлний олимпиад 7 их сургуулийн /МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АУШУИС, БХИС, ХСИС/ оюутнууд 2 ангиллаар өрсөлдлөө. А ангилалд /орос хэлний анхан дунд/зөвхөн МУИС-ийн 1-р түвшний орос хэлийг сонгон судалж буй оюутнууд оролцсон. Энэ хичээлийн жилд уламжлалт олимпиадыг 2020 оны 11-р сард зохион явуулж, 2021 оны 4-р сарын 5-нд олимпиадын шагнал гардуулах ёслол болсон.
2023 оны 4 дүгээр сарын 8 -ны өдөр Их, дээд сургуулийн оюутны орос хэлний XI олимпиадын А,Б ангилалаар зохион байгуулсан. ОХУ-н ШУСТ-тэй хамтран зохион байгуулсан энэхүү олимпиадад 12 их дээд сургуулийн 180 оюутан оролцож, Орос хэлийг мэргэжлийн түвшинд судалж буй оюутны ангилалд МУИС-н 1-р түвшиний оюутан Д. Будхүү өргөмжлөл, ОХУ – д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнуулсан.
2024 оны 4 дүгээр сарын 27 -ны өдөр Их, дээд сургуулийн оюутны орос хэлний XII олимпиадын А,Б ангилалаар зохион байгуулсан. Энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, ХИС, ҮБХИС, АШУҮИС, ИЗОУИС, Ач анагаах ухааны их сургууль, Төмөр замын дээд сургууль зэрэг есөн их, дээд сургуулийн 100 орчим оюутан оролцов. Мэргэжлийн ангилалд орос хэлний мэргэжилтэн бэлдэж буй МУИС болон МУБИС-ийн оюутнууд, мэргэжлийн бус ангилалд орос хэлний хичээлийг сонгон судалдаг оюутнууд оролцлоо. Тус ангилалд МУИС-ийн ШУС-ийн орос хэлний орчуулагч хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Бүжмаа тэргүүн байр, МУБИС-ийн орос-англи хэлний багшийн II түвшний оюутан Ө.Хуандых дэд байр, Е.Елик гутгаар байр, МУИС-ийн орос хэлний багш хөтөлбөрийн I түвшний оюутан Шимамура Жүн, орос хэлний багш хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Болормаа нар тусгай байр тус тус эзэлсэн юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Оросын шинжлэх ухаан соёл төв, “Оросын хамтын ажиллагаа” агентлагтай нягт холбоотой ажиллаж ирэв.
Жил бүр зохион байгуулагддаг “Орос, монголын найрамдлын сар”-ын хүрээнд орос шүлгийн уралдаанд салбарын оюутнуудыг тогтмол бэлдэж оролцуулж ирлээ.
2020 онд А.Пахмутовагийн уран бүтээлийн 90 жилийн ойд зориулсан дууны тэмцээнд Т.Амарбаясгалан, Д.Намуун нар ”До свидания, Москва! До свидания!” дуугаар оролцож, ЗХУ, ОХУ-д төгсөгчдийн холбооны хүндэтгэлийн арга хэмжээнд энэ дуугаараа ая өргөв.
Оросын соёлыг түгээх хүрээнд салбараараа “Масленница” арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.
2024 оны 3-р сард Улаанбаатар хот дахь “Русский дом” жил бүр оросын ард түмний уламжлалт баяр болох “Масленица” (хаврын баяр)-г тэмдэглэдэг билээ. МУИС-ийн орос хэлний салбарын оюутнууд энэхүү баярын идээ, ундаа бэлдэж “баярын ширээ” уралдаанд оролцож III байр эзэллээ.
2024 оны 4-р сард Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын ШУСТ дэлхийн яруу найргийн өдөрт зориулж зохион байгуулсан “Весна поэтическая” уралдаанд 3-р түвшний оюутнууд оролцож 2-р байрт шалгарлаа.
2019 оны 3 сарын 10-нд хаврын баярыг Скай резорт цанын базад тэмдэглэсэн билээ.
Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баяр 2-р сарын 26-ны өдөр тохиож байна.
Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн Оросын өвлийг баяр хөөртэйгөөр үддэг байна. Дээр үед Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжнуудад өргөн зугаалга болдог байжээ. Гудамжнуудаар сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байв. Энэ мануухайгаар өвлийг дүрсэлдэг байжээ. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирснийг зарлан тунхаглаж, мануухайг ёслол төгөлдөр шатаадаг юм.
Улаанбаатар хот дахь “Русский дом” жил бүр оросын ард түмний уламжлалт баяр болох “Масленица” (хаврын баяр) – г энэ жил 3-р сарын 18-нд тэмдэглэж байна. МУИС-ийн орос хэлний салбарын оюутнууд энэхүү баярын идээ, ундаа бэлдэж “баярын ширээ” уралдаанд оролцож III байр эзэллээ.
2024 онд Дэлхийн яруу найргийн өдрийг угтаж “Руский Дом” Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтарч Ф.И.Тютчевын яруу найргийн монгол орчуулын номын нээлт болон оросын яруу найрагч Анна Андреевна Ахматова, Фёдор Иванович Тютчев нарын яруу найргийн бүтээлээр уралдаан 2024 оны 3-р сарын 21 зохион байгуулсан.