ХЭЛ, ОРОН СУДЛАЛЫН ДАДЛАГА
2000 оноос ОХУ-ын ижил, төстэй сургалт явуулдаг ХИС–тай хамтран ажиллаж 4-р ангийн оюутнууд тус сургуульд 1 улирал бүтэн суралцаж, хөтөлбөрийн 7–р улирлын хичээлүүдийг судалж, шалгалтаа өгч, дүнгээ авч ирдэг бөгөөд дүнг МУИС, ШУС, ХУС-ын оюутны дипломд шууд дүйцүүлэн тооцдог.
2023 оноос Санкт-Петербургийн их сургууль, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуультай хамтын ажиллагаа болон оюутан солилцооны гэрээг үзэглэж, ирэх жилээс оюутнуудын дадлагыг эдгээр их сургуулиудад явуулах боломжтой боллоо.