Search

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Социологи-Нийгмийн ажлын тэнхмийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлийг авч үзвэл нийгмийн ялгарал, давхраажил, чөлөөт цаг, амьдралын хэв маяг, нийгмийн гаж үзэгдэл, нийгмийн зөрчилдөөн, гэмт хэрэг, иргэдийн улс төрийн оролцоо, ядуурал, шилжих хөдөлгөөн зэрэг Монголын нийгэмд тулгамдсан олон асуудлуудыг хамардаг.

Тэнхмийн хүрээнд “Монгол дахь нийгэм, улс төр, эдийн засгийн шинэчлэлийн социологийн асуудлууд” сэдвээр /2002-2006/ шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд жил бүр хот, хөдөө орон нутагт социологийн давтсан судалгаа хийж, нэгтгэн дүгнэдэг.

Урьд нь 1996-2000 онд “Монголын нийгмийн бүтцийн дотоод ялгарлын социологийн асуудал” сэдвээр мөн ШУТ-ийн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн эрдэм шинжилгээний тайлан улсын бүртгэлийн 2001-00032 дугаартай (50 хуудас) ШУТМТКорпорацид хадгалагдаж байгаа болно.

7575 4400 - 2314

sna@num.edu.mn

203тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар