2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн ивээлд МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, ЭШХАА, Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулсан “Бүс нутгийн тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Боловсрол судлалын тэнхимийн дэд профессор, доктор С. Соёлжин, ахлах багш, доктор У. Лхагвасүрэн нар шүүгчээр ажиллалаа. Мөн Зүүн бүсийн сургуулийн докторант багш нарын судалгааны ажлын явцтай танилцаж хэлэлцүүлэг хийлээ.