МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад танилцууллаа. Тухайлбал, Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй хөтөлбөрийн зорилго, чиглэл, давуу талын тухай танилцуулсан бол III дамжааны оюутан Ч.Энхүүн тухайн хөтөлбөрийг сонгосон туршлагаасаа хуваалцав. Б.Бямбажаргал төгсөгчдийн ажлын байр болон хээрийн дадлага судалгааны тухай, А.Пүрэвсүрэн БНТУ-ын Измир Катип Чэлэби Их сургуулийн нэг жилийн хэлний бэлтгэлийн бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай, Б.Мядагсүрэн МУИС-ийн элсэлт болоод тухайн хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт /ЭЕШ/ -ын тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн оюутан Б.Энхзул үйл ажиллагааны зохион байгуулалтад анхааран ажиллаж, нийт сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Түүнчлэн БНТУ-ын хэл, түүх, соёл, уламжлалын талаар анхааралтай сонсож, сонирхсон асуултаа нээлттэй асуусан тус сургуулийн 11 дүгээр ангийн нийт сурагчдадаа төдийгүй энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан тус сургуулийн захиргаа, багш нар талархал дэвшүүлье.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн
Хүмүүнлэгийн ухааны салбарын
Ази судлалын тэнхим