САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ ИХ СЕМИНАР БОЛЛОО.

МУИС-ийн ШУС-ийн ХУС болон МТЭС-ийн хамтарсан салбар дундын их семинар “Хиймэл оюун ухаан, статистик судалгаа ба Хүмүүнлэгийн ухаан: Хамтын ажиллагаа, боломж” сэдвийн хүрээнд 2025 оны 1 сарын 28-ны 15:00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот танхимд болж өндөрлөлөө.

Илтгэгчээр МТЭС-ийн дэд профессор Ч.Алтангэрэл, “Хүмүүнлэгийн салбар дахь хиймэл оюуны хэрэглээ”, МТЭС-ийн профессор Г.Баттөр, “Олон зорилтот арга ба машин сургалтын хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү их семинарын хүрээнд салбар дундын судалгааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр санал, санаачлага хэлэлцлээ.

Ази судлалын тэнхим
Турк орон судлал