Хээрийн дадлага судалгааны ажлын хамгаалалт боллоо

Хээрийн дадлага судалгааны ажлын хамгаалалт боллоо.

Турк орон судлал хөтөлбөрийн IV ангийн оюутнууд 2024 оны 06-р сарын 03-наас 14 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэсэн хээрийн дадлага судалгааны ажлаа энэ сарын 29-ний өдөр амжилттай хамгааллаа. Тайланг тус дадлагыг удирдсан Ази судлалын тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд проф. Н.Гэрэлмаа, дадлагажигч багш Т.Загарпэрэнлэй болон Доктор (Ph.D), дэд проф. Б.Аззаяа, хичээлийн туслах ажилтан Б.Мөнхзаяа нар хамгаалуулж заавар, зөвлөгөө өгөн ажиллалаа.

Энэхүү хээрийн дадлага судалгааны ажлын тайланд дадлагын хугацаанд биечлэн танилцсан түүх, соёл, бичиг  үсгийн дурсгалт газруудыг руни бичгийн дурсгал, музей, эртний хотуудын туурь, археологийн малтлага, хадны зураг, зэл чулуу, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө зэрэг сэдвийн хүрээнд ангилан авч үзэж хээрийн судалгааны практик ач холбогдлын үүднээс судлан шинжилсэн байна.

Энэ жилийн хээрийн дадлага нь өргөн сэдвийг хамарсан, практик ач холбогдолтой, шинэлэг санаа дэвшүүлсэн үр өгөөжтэй боллоо. Мөн монгол бичгийн хэлний сонгодог дурсгал болох Цогтын хадны бичээсийн /Дуутын хадны бичээс/ 400 жилийн ойг тохиолдуулан тус дурсгалт газарт очиж танилцан Их, дунд бичээсийн хэв дардасыг авсан бөгөөд эхийг салбарын багш нартаа дурсгал болгон хадгалууллаа.

Турк орон судлалын 4-р ангийн оюутнууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын сурлага, судалгааны ажилд нь их амжилт хүсэн ерөөе.

 

Ази судлалын тэнхим
Турк орон судлал