МУИС болон БНТУ-ын Измир Катип Чэлэби Их Сургуультай байгуулсан гэрээний хүрээнд тус хөтөлбөрийн II түвшний оюутнууд жил бүр БНТУ-д бүтэн жилийн турш 100%-ийн тэтгэлэгээр суралцан орчин цагийн турк хэлийг судалдаг билээ. 2024-2025 оны хичээлийн жилд турк орон судлалын II түвшний оюутнууд энэ сарын 05-нд БНТУ-ын Измир хотын Измир Катип Чэлэби Их Сургуулийг зорих гэж байна.
Оюутнуудад зөвлөгөө өгөх, гурван талт гэрээ байгуулах үүднээс багш, оюутан, асран хамгаалагч нарын уулзалтыг 2024 оны 10-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд Ази судлалын тэнхимийн эрхлэгч Дэд проф. Д-р. Г.Элдэв-Очир, Проф. Д-р. Ц.Баттулга, Дэд проф. Д-р. Н.Гэрэлмаа, Дэд проф. Д-р. Б.Аззаяа, Дад. багш Т.Загарпэрэнлэй болон тус хөтөлбөрийн III, IV түвшний оюутнууд оролцлоо.
Эрдэм номын аянд мордож буй оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Ази судлалын тэнхим
Турк орон судлалын салбар