“дийддийд” цуврал уулзалт, ярилцлага болно

Турк орон судлалын салбарын “Таван Ухаан” клубээс нийгэмд зөв үлгэр дуурайлал, нөлөө үзүүлж буй манлайлагч залуусаа урьж #дийддийд цуврал уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус уулзалтуудын эхний дугаарт МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний Дээд Лигийн техникийн менежер, 3х3 олон улсын шүүгч Ө.Мөнхчулуун болон Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн чансааны No:1 3×3 тоглогч Д.Дэлгэрням нар уригджээ.
Зочид залуучууд хүсэл, мөрөөдөлдөө тууштай байвал хэрхэн амжилтанд хүрдэг тухай өөрсдийн туршлагад тулгуурлан чөлөөтэй ярилцах болно.
Бүх оюутан залуучуудад нээлттэй дээр Монстер Дээкийн өмсгөлтэй ирж, гарын үсгийг нь зуруулах боломжтой.
✔️Нийгэмд гэрэл нэмэхийн төлөө #дийддийд 💡
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛЫН САЛБАР