2024 оны 4-р сарын 12-ны өдөр МУИС-ийн ШУС, ХУС, Ази судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хуралд тус тэнхимийн 13 оюутан оролцож, харьцуулсан хэл шинжлэл, орон судлал, боловсрол судлалын чиглэлээр сонирхолтой, үр дүнтэй илтгэлүүд хэлэлцүүллээ.
Эдгээр илтгэлээс орон судлал (турк) хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Энхзул “Монголын руни бичгийн бага дурсгалын бичлэгийн нэгэн онцлог” (Удирдагч багш доктор /Ph.D/, дэд профессор Б.Аззаяа) сэдвээр тэргүүн байр, орон судлал (турк) хөтөлбөрийн IV түвшний оюутан Ж.Түмэндэмбэрэл “Кутадгу билиг сурвалж дахь“kenç kiçig” хэмээх хоршоо үгийн тухай” (Удирдагч багш доктор /Ph.D/, дэд профессор Н.Гэрэлмаа) сэдвээр дэд байр, гадаад хэлний орчуулга (япон) хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Даваадорж “Улаанбаатар хотын хэл шинжлэлийн ландшафт дахь англи хэлний тархалтыг судлах нь” (Удирдагч багш доктор PhD, профессор П.Энхжаргал) сэдвээр гутгаар байрт шалгарлаа.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууд болон удирдан чиглүүлж оролцсон нийт багш нартаа цаашдынх нь эрдэм судлалын ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ дараагийн шатны хуралд оролцох оюутнууддаа амжилт хүсье.
Ази судлалын тэнхим
Турк орон судлалын салбар