“ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНД ХАМТ АЛХЪЯ” ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Чингэлтэй хайрханд хамт алхъя” явган аяллыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү явган аялал нь байгаль эхийг хамгаалах, уул хайрхныг шүтэх монгол соёл уламжлалыг таниулах, мэргэжлийн хөтөлбөр сурталчлах зорилготой юм. Аялалд тус тэнхимийн багш нар, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл шинжлэл (Монгол)”, “Хэл, уран зохиол (Монгол хэл)” хөтөлбөрийн бүх түвшний оюутан, монгол хэлний бэлтгэл ангид суралцаж буйд гадаад оюутан, ахисан түвшний суралцагч, төгсөгчид оролцов.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим тус явган аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.