“Гэсэрийн туужийн судалгаа” гурван боть бүтээлийн нээлт 2023 оны 8 сарын 8-ны өдөр болов
“Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” ганц сэдэвт бүтээлийг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Сангидоржийн Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Сүхбаатарын Дашдэжид нар хамтран бичжээ.
“Бээжин барын Гэсэрийн туужийн галиг, индекс”, “Лүн Фү Сэ-ийн Гэсэрийн туужийн галиг, индекс”-ийг Сангидоржийн Батхишиг хийж, Магсаржавын Баярсайхан редакторласан байна.
Эдгээр нь МУИС-ийн “Залуу судлаачдын салбар дундын судалгаа” төслийн үр дүн бөгөөд тус төслийн хүрээнд БНСУ-ын Дангүгийн их сургуультай хамтран олон улсын хурал зохион байгуулж, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 2 өгүүлэл, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлжээ.