logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
    • Сэтгүүл
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕
Ganchimeg Altangerel (Алтангэрэлийн Ганчимэг). Classical Mongolian. A Textbook for Students, Scholars and Everyone Interested in Mongolian. Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag 2024.
БНХАУ-ын ӨМӨЗО-д 2020 оноос хойш монгол үндэстний хүүхдүүдэд төрөлх хэлний хичээлийн цаг нь эрс багассан. Харин Монгол улсад 2025 оноос эхлэн  албан ёсны бүх бичиг баримтаа кирилл бичигтэй хавсруулан монгол бичгээр хөтлөхөөр төлөвлөсөн байгаа билээ. Өдгөө уйгаржин монгол бичгийг сурах зайлшгүй хэрэгтэй ийм нэгэн чухал цаг үед Берлиний Хумбольдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Монгол судлалын салбар хариуцсан захирал, доктор Алтангэрэлийн Ганчимэг бээр монгол бичгийн нэгэн сайхан сурах бичиг бичин хэвлэж бидэнд бэлэг барьжээ.

Уг сурах бичиг нь Монгол улс, БНХАУ, ОХУ-д амьдарч буй монголчууд, монгол угсаатнуудын хэл, соёл, түүхийг сонирхсон бүх хүмүүст зориулагджээ. Зохиогч монгол хэл соёлын бодлогын талаарх эрдэм шинжилгээ судалгааны хэлэлцүүлэгт, цаашилбал нийгэм дэх үндэсний цөөнхийн хэлний бодлогын талаарх яриа хэлэлцүүлэгт нэгэн сэдэл өгөх үүднээс уг сурах бичгийг бичсэн байна.
Энэхүү ном уйгаржин монгол бичгийг орчин үеийн сургалтын арга барилаар энгийн ойлгомжтой бичигдсэн бөгөөд суралцагчид тус номоор монгол бичгээр уншиж бичиж сургахаас гадна монголчуудын хэл яриа, соёл, түүхтэй холбоотой өвөрмөц агуулга сэдвүүдтэй танилцуулж мөн өөр сурах бичигт хэвлэгдэж байгаагүй олон сонирхолтой нэмэлт хичээлүүдийг багтааж өгчээ. Жишээлбэл, буриад, халимаг,
ойрад, барга, өвөр, халх, дээд монголчуудын аман аялгуу онцлогийг харуулсан сонирхолтой жишээ, материалууд мөн архивын түүхэн баримтын хуулбарыг эрдэм шинжилгээний галигийн хамт уншиж үзэх боломжтой юм.
Мөн уг номд зөвхөн гадаад хүмүүст бус Монголын хүүхэд залуучуудад уйгаржин монгол бичгийн мэдлэгээ гүнзгийрүүлэхэд нь тусалж уйгаржин монгол бичгийн баялаг ертөнц, түүний урлаг, технологийн хөгжил, уйгаржин монгол бичгээр комьпютерт бичих, улс орнуудын монгол бичгээр хөтөлдөг янз бүрийн цахим хуудасууд, түүний агуулга, цуглуулга г.м. нэмэлт хичээл материалууд, барууны орнуудын залуучуудын өдөр тутмын амьдралаас авсан мөн бодит хүмүүсийн нэртэй жишээ үг өгүүлбэрүүд, орчин цагийн сонирхолтой сэдвүүдийг шигтгэж өгчээ. Түүнчлэн Монгол, Хятад, Орос улсад амьдарч буй монголчууд, монгол угсаатнуудын амьдрал, түүхэн үйл явдал, соёлын талаарх жишээнүүд нь суралцагчдад монгол судлалын мэдлэгийг давхар олгоно.
Тус номын удаах нэг онцлог нь монгол бичгээрх жишээ үг өгүүлбэр бүр эрдэм шинжилгээний галиг, кирилл үсгээр буулгасан тайлбар, англи хэл дээрх орчуулгатай. Тиймээс кирилл үсэг мэддэг монгол ба гадаад хүн бүхэн тус номыг ашиглан монгол бичгийн мэдлэгээ бататгах боломжтой ажээ.

Цахим холбоос: https://reichert-verlag.de/en/keywords/lehrwerk_keyword/9783752008203_classical_mongolian-detail
Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/9nnQtu1UFEA

Зарлал

  • 0
    Бакалаврын эрдэм шинжилгээний хурал болов
    April 17, 2025
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний шинэ дугаар гарлаа
    December 17, 2024
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 3 гарлаа
    October 24, 2023
  • 0
    Түүхийн тэнхимийн мэдээний дугаар 1 гарлаа
    June 24, 2021
  • 0
    Түүхийн тэнхимийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болно
    March 9, 2021

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль