МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 4 сарын 16-нд боллоо. Хуралд түүхийн салбарын магистрант, докторантууд өөрсдийн хийж буй судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлснээс
- докторант Ц.Энхжаргал “Төлөвлөгөөний ангилал” илтгэлээр тэргүүн байр,
- докторант С.Нямдорж “Халх Монгол дахь хятад тариачин иргэдийн түүхийн зарим асуудалд /XVII зууны II хагасаас XX зууны эхэн/” илтгэлээр II байр,
- докторант Gan Baolida “Чин гүрний үеийн Өвөр Монголын өртөөний ажлын зохион байгуулалт” илтгэлээр III байрыг эзэллээ.
- Тусгай байрын шагналыг магистрант Ц.Бат-Өргөө “Байжу ноён нас барсан нь” ажлаараа хүртлээ.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт суралцагсдынхаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!



