МУИС-ийн ШУС-ийн ТҮҮХИЙН ТЭНХИМ-ийн БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2024 оны 4-р сарын 16-нд боллоо. Тус хуралд нийт 15 илтгэл хүрэлцэн ирж хэлэлцэгдснээс
- Тэргүүн байранд МУИС, ШУС, Түүх-3 түвшний оюутан Л.Дарамдорж “Мукаддимат Ал-Адаб толь бичиг дэх Цагадайн улсын худалдаа арилжаанд холбогдох монгол үг хэллэгүүд” (Удирдагч доктор Д.Анхбаяр) илтгэлээрээ,
- Дэд байранд МУИС, ШУС, Түүх-4 түвшний оюутан Б.Буяндэлгэр “”Тургайн талын тулалдаан”-д Монголын талаас тулаанд оролцсон цэргийн удирдагчийг тодруулах нь” (Удирдагч доктор Б.Батсүрэн) сэдэвт илтгэлээрээ,
- Гутгаар байранд МУИС, ШУС, Түүх-1 түвшний оюутан Д.Энх-Од “Үсээ задгай тавих нь Монгол уламжлал мөн үү” (Удирдагч доктор Д.Баярсайхан) сэдэвт илтгэлээрээ,
- Тусгай байранд МУБИС, НХУС, ТНС-3 ангийн оюутан Б.Дэмбэрэлдондов “Чин – Зүүнгар улсын 1732 оны Эрдэнэзуугийн дайны төгсгөл, үр дагавар” (Удирдагч доктор На.Сүхбаатар МУБИС) сэдэвт илтгэлээрээ
тус тус байр эзэлсэн байна.
Илтгэлээ ирүүлсэн, хэлэлцүүлсэн, шалгарсан нийт оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь их амжилт хүсье.