Доктор Г.Сүхбаатар нь Монголын эртний түүхээр дагнан мэргэшиж, эртний улсуудын түүхийн судалгаанд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэр бээр МУИС-ийн Түүхийн ангийг 1952 онд төгсөж түүхч, түүхийн багш мэргэжил эзэмшсэн бөгөөд 1990-ээд онд Түүхийн тэнхимийн оюутнуудад хичээл зааж, Монгол улсад эртний түүхээр мэргэжсэн түүхч, археологичдын үе залгамжийг бэлтгэхэд үнэтэй хувь оруулсан билээ. МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргалын удирдлагаар Г.Сүхбаатарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн 4 ботиор эрхлэн гаргаж 2023 оны 10-р сарын 13-нд номын нээлт хийв. Номын нээлтэд түүний гэргий, үр хүүхдүүд болон Монголын түүхийн судалгааны байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцов.
Тус эмхэтгэлийг БШУЯ-ны сайдын дэргэдэх “Монгол судлалын үндэсний зөвлөл”-өөс “Монгол судлалын шилдэг өв” цувралын хүрээнд санхүүжүүлэн хэвлэсэн бөгөөд 1-р ботид “Монголчуудын эртний өвөг”, 2-р ботид “Сяньби”, 3-р ботид “Монгол Нирун улс”, 4-р ботид “эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, шүүмжийг нэгтгэн хэвлэжээ. Эмхтгэгчид эдгээр ботид Г.Сүхбаатарын “Монгол Татар улс” бүтээлийн гар бичмэл, хэвлэл зэрэг ховор бүтээлүүдийг ч багтаан хэвлэсэн байна.