МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, суралцагчид Буяны зан үйлийн холбоо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран 2023 оны 9-р сарын 4-нд “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Тус хуралд 21 илтгэгч 18 илтгэл хэлэлцүүлснээс Түүхийн тэнхимийн зөвлөх дэд профессор Д.Энхцэцэг “Монгол Далай лам жанч халсан тухайд”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн эрдэм шинжилгээний ажилтан, докторант С.Энхжаргал “Аялагч, судлаачдын тэмдэглэл дэх монголчуудын оршуулгын зан үйлийн талаарх мэдээ” сэдэвт илтгэл тавив. “Буяны зан үйлийн холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг энэхүү хуралд залуу судлаач нар идэвхтэй оролцож, судалгааны шинэлэг санаа бүхий олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлснээрээ онцлог байв.