МУИС-аас ХБНГУ-ын нийслэл Берлин хот дахь Хумбольдтын Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Еразмус хөтөлбөрийн хүрээнд тус их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын салбар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг 2023 оны 9-р сарын 12-нд Түүхийн тэнхимийн Их семинарт “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд (1940-1980-аад он)” сэдвээр тун сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Семинарт Түүхийн тэнхимийн болон хүмүүнлэг, нийгмийн салбарын багш, ахисан түвшний суралцагчид, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.