Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

БАГШ, НИЙГМИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ (ТҮҮХ)
Хөтөлбөрийн нэр: Бакалавр, “Багш, нийгмийн ухааны боловсрол”
Мэргэжлийн индекс: D 011403

Хүн төрөлхтний түүх, соёл, нийгэм, иргэншлийг танин мэдэж, даяарчлагдаж байгаа эрин үед хөл нийлүүлэн амьдрах чадвартай иргэн бэлтгэх нь дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцооны нэгэн чухал үндэс суурь болжээ. Аливаа хүн өнгөрсөн үеийн түүх, соёл, уламжлал, нийгэм, иргэншлийг судалснаар эдүгээгээ танин мэдэж, улмаар ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж чадна. Даяарчлагдан буй өнөө үед аливаа улс үндэстэн оршин тогтнох, хөгжин дэвшихэд өөрийн орны хийгээд бусад улс орны түүх, соёл, иргэншил, нийгмийн талаар тодорхой мэдлэг олж авах, соёлын олон янз байдлыг ойлгож ухаарах, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чиг хандлагыг ухамсарлан хөл нийлүүлэн хөгжих чадвартай иргэнийг бэлтгэхийг нэн чухал ач холбогдолтойд тооцогдох болжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцан Түүх-нийгэм судлалын багш мэргэжлийг эзэмшсэн багш ЕБС-ийн сурагчдад монголын болон хүн төрөлхтний түүх соёл, иргэншил, нийгмийн талаар цогц мэдлэг, чадвар олгож чадахуйц мэргэжилтэн болж бэлтгэгдэх болно.

Монгол улсын хэмжээнд түүхийн судалгаа, сургалтын цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох Түүхийн тэнхим нь тус оронд явагдаж буй дээд боловсролын шинэчлэлийн бодлогын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, онол-ур чадварыг хослуулан эзэмшүүлэх, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилготойгоор түүх-нийгэм судлалын багшийн бакалаврын сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.

Түүхийн тэнхимийн энэ хөтөлбөр нь 1947 оноос анх үндэсний түүхч, түүхийн багш мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 70-аад жилийн хугацаанд үе үеийн түүхч, түүхийн багш мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн юм. 2010 оноос ЕБС-ийн багш нарын эрэлт хэрэгцээ, зах зээлд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түүх-нийгэм судлалын багшийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн. Түүх-нийгэм судлалын энэхүү шинэчлэгдсэн хөтөлбөр нь эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэг, ур чадвар нь магистрантурт суралцах, ЕБС-д түүх нийгэм судлалын чиглэлийн бүх төрлийн хичээлийг заах, мэргэжлийн байгууллагууд болон түүх, соёл, боловсролын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн явуулагч томоохон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц өргөн мэдлэгтэй, өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөгдсөн болно.

Хөтөлбөрийгэрхлэн явуулах нэгж: МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхим

Тухайн хөтөлбөр хэрэгжих эхлэх\хэрэгжиж эхэлсэн он сар: 1947 оноос өнөөг хүртэл

ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

 Хөтөлбөрийн үндэслэл

  • ШУ-ны болон тухайн салбарын хөгжил, хэрэглээний хэрэгцээ шаардлагад хэрхэн тулгуурласан болохыг бичнэ.
  • Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээнд хэрхэн суурилсан, ажлын байр болон хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийсэн байдал, үндэсний хэмжээний томоохон ажил олгогчдын дэмжлэг авсан байх зэрэг шалгууруудыг хангасан эсэхийг нотлон харуулсан байна.

МУИС-ийн Түүхийн тэнхим нь 1947 онд НУФ-ийн ууган тэнхим болон байгуулагдаж, үндэсний түүхч мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс 2010 он хүртэл түүхч, түүхийн багшаар мэргэшүүлэн төгсгөдөг байв. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн 1910 оноос Түүхийн тэнхим нь түүх-нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлсэн. 1950-иад оны анхны төгсөгчид түүхийн сургалт, судалгаа, онол арга зүйг шинэ түвшинд хүргэн, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн түүхийн сургалтыг шинэ шатанд гаргаж, түүхийн мэргэжлийн байгууллагуудын тулгын чулууг тулж үндэслэн байгуулсан билээ.

Эдүгээ МУИС-ийн Түүхийн тэнхим нь түүхийн сургалт судалгааны улсын хэмжээний гол суурь тэнхим, Монголын түүхийн судалгааны гол цөм болж байна. Түүхийн тэнхим нь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Эрдмийн хөтөлбөр (AFP)-т хамрагдсанаар Түүхийн сургалтын хөтөлбөрийн шинэтгэлийг хийж байгаа бөгөөд Түүхийн тэнхимийн 16 багшаас академич 1, шинжлэх ухааны доктор (Sc.D) 3, боловсролын доктор (Ph.D) 12, докторант 1 багш ажиллаж байна.

Түүхийн ангийг төгсөгчид МУБИС, ШУТИС зэрэг их дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиуд болон түүхийн мэргэжлийн байгууллагуудын түүхийн сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын гол цөм болон ажиллаж байна. Төгсөгчдийн ажлын байрны эрэлт хэрэгцээ болон зах зээлд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түүх-нийгмийн ухааны багш мэргэжлээр 2010 оноос элсэлт авч, энэ хавар анхныхаа төгсөлтийг хийж байна. Энэ хөтөлбөр нь түүхийн хичээлээс гадна нийгмийн ухааны бусад мэргэжлийн хичээлийг түлхүү судалснаар ЕБС-ийн түүхийн болон нийгэм судлалын чиглэлийн бүх хичээлийг сайн зааж, сурагчдад түүх, нийгэм судлалын цогц мэдлэг олгох өрсөлдөх чадвартай багшийг бэлтгэхээр төлөвлөгдсөн болно.

Шинжлэх ухааны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага

Түүхийн ангийг төгсөгчид Монгол улсын түүхийн сургалт, ялангуяа дээд боловролын системийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсаар ирсэн. МУБИС-ийн Монголын түүхийн тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багш нарын 50 дээш хувь нь МУИС-ийн түүхийн ангийг төгсөгчид байна.

Түүхийн судлагааны гол байгууллага болох ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Үндэсний түүхийн архив, Үндэсний түүхийн музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэм шинжилгээний ажилтнуудын олонх нь МУИС-ийн Түүхийн анги төгсөгчид байна.

Түүхийн анги төгсөгдид нь сургалт судалгааны гол гол байгууллагуудад амжилт бүтээл дүүрэн ажиллаж, эдүгээ сургалт судалгааны ажлын гол ачааг улсын хэмжээнд үүрч байгаа төдийгүй эдгээр байгууллагуудын удирдах дарга нар нь мөн МУИС-ийн Түүхийн анги төгсөгчид байж, улсын хэмжээний түүхийн мэргэжлийн бодлогыг тодорхойлж байна. Тухайлбал, Архивын Ерөнхий газрын дарга, Үндэсний түүхийн архивын дарга, Үндэсний түүхийн музейн дарга, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал, тус хүрээлэнгийн салбарын эрхлэгчид, МУБИС-ийн монголын түүхийн тэнхимийн эрхлэгч, дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч нар эдүгээ МУИС-ийн түүхийн ангийг төгсөгчид байгаа бөгөөд эдгээр түүхийн мэргэжлийн байгууллагыг МУИС-ийн түүхийн ангийг төгсөгч удирддаг нь бараг уламжлал болсон зүйл гэж хэлж болно.

Суралцагчдад тавих шаардлага

Түүхийн хөтөлбөрт элсэгчид МУИС-ийн Ерөнхий суурийн 36 кредит, салбар сургууль, хөтөлбөрийн шаардлага болох Археологийн үндэс, Дэлхийн түүхийн 2 хичээл буюу 9 кредит хичээл, нийт 45 кредит хичээлийг судалсан байна. Түүхийн хөтөлбөрт санал болгож байгаа 60 кредит, чөлөөт сонголтын 15 хичээлийг судалж дууссанаар Түүхийн ухааны бакалаврын зэрэг авна.

Дэлгэрэнгүй

ТҮҮХ
Хөтөлбөрийн нэр, индекс:  ТҮҮХ D 022201
Олгох боловсролын зэрэг:  Түүхийн ухааны бакалавр

Түүх бол хүний өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн хэлхээ холбоо юм. Тиймээс ямар ч хүн өнгөрсөн цаг хугацаанд оршин байсан дэлхий ертөнц, улс орон, үндэс угсаа, нийгэм, хэл соёлыг судалснаар эдүгээгээ танин мэдэж, улмаар ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж чадна. Даяарчлагдан буй өнөө үед аливаа хувь хүн, улс үндэстэн, бүс нутгийн тусгаар хийгээд хамтран орших, хөгжин дэвшихэд түүхийн нарийн тодорхой мэдлэг олж авах, нийгэм-соёлын бүхий л хүрээнд түүхийн ухааны өргөн цар хүрээтэй судалгаа хийх явдал улам их шаардагдаж, нэн чухал ач холбогдолтойд тооцогдох болжээ.

Монгол улсын хэмжээнд түүхийн судалгаа, сургалтын цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох Түүхийн тэнхим нь тус оронд явагдаж буй дээд боловсролын шинэчлэлийн бодлогын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, онол-ур чадварыг хослуулан эзэмшүүлэх, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилготойгоор түүхийн ухааны бакалаврын сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.

Түүхийн тэнхимийн энэ хөтөлбөр нь 1947 оноос анх үндэсний түүхч мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 70-аад жилийн хугацаанд үндэсний үе үеийн тэргүүн зэргийн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэн гаргахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тиймээс тус шинэчлэгдсэн хөтөлбөр нь эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэг, ур чадвар нь магистрантурт суралцах, түүхийн мэргэжлийн байгууллагууд болон түүх, соёл, боловсролын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн явуулагч томоохон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц өргөн мэдлэгтэй, өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөгдсөн болно.

Хөтөлбөрийг харъяалал: МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхим

Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт: 1947 оноос өнөөг хүртэл

Хөтөлбөрийн үндэслэл

МУИС-ийн Түүхийн тэнхим нь 1947 онд НУФ-ийн ууган тэнхим болон байгуулагдаж үндэсний түүхч мэргэжилтэн төгсгөж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 54 төгсөлт хийж, 1700 орчим түүхч мэргэжилтэн бэлтгэжээ. Түүхийн тэнхимийн 1950-аад оны анхны төгсөгчид түүхийн сургалт судалгаа, онол арга зүйг шинэ түвшинд хүргэж, монголын түүхийн үе бүхнээр суурь судалгаа хийж, түүхийн мэргэжлийн байгууллагуудын тулгын чулууг тулж үндэслэн байгуулсан билээ. 1960, 1970, 1980-аад оны төгсөгчид түүхийн шинжлэх ухааны өнөөгийн үйл ажиллагааг голлон гүйцэтгэж буй бол 1990-ээд оны төгсөгчид түүхийн судалгаа шинжилгээний ажилд хүч түрэн орж ирж байна. МУИС-ийн Түүхийн салбараас Монгол улсын хөдөлмөрийн баатар хоёр, Ардын багш нэг, Гавьяат цолтон 17, академич 6, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) 23, боловсролын доктор (Ph.D) 140 орчим төрсөн бөгөөд Монгол улсын түүхч эрдэмтдийн 60 гаруй хувь нь МУИС-ийн Түүхийн ангийг төгсөгчид байна. Эдүгээ МУИС-ийн Түүхийн тэнхим нь түүхийн сургалт судалгааны улсын хэмжээний гол суурь тэнхим, Монголын түүхийн судалгааны гол цөм болж байна.

Түүхийн ангийг төгсөгчид МУБИС-ийн Монголын түүхийн тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Үндэсний түүхийн музей зэрэг түүхийн сургалт, судалгааны гол байгууллагуудын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын гол цөм болон ажиллаж байна. Ажлын байрны эрэлт нэлээд их байгааг харгалзан түүхийн мэргэжлийн суурь 45 кредит хичээл судалсан Түүхийн ангийн оюутнуудыг архивын чиглэлээр мэргэшүүлэн төгсгөдөг уламжлалыг энэхүү сургалтын төлөвлөгөө хэвээр хадгалж байгаа болно.

1990 оноос хойш Түүхийн тэнхимээс Археологи-антропологийн тэнхим, Угсаатан судлал (одоогийн НСА)-ын тэнхим тусгаарлан бие даасан тэнхим болсон. Түүхийн тэнхим нь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Эрдмийн хөтөлбөр (AFP)-т хамрагдсанаар Түүхийн сургалтын хөтөлбөрийн шинэтгэлийг хийж байгаа бөгөөд олон улсын зөвлөхөөр Индиана их сургуулийн профессор Кристофер Атвүүд ажиллаж байна. Түүхийн тэнхимийн 16 багшаас академич 1, шинжлэх ухааны доктор (Sc.D) 3, боловсролын доктор (Ph.D) 12, докторант 1 багш ажиллаж байна.

ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага

Түүхийн ангийг төгсөгчид Монгол улсын түүхийн сургалт, ялангуяа дээд боловролын системийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсаар ирсэн. МУБИС-ийн Монголын түүхийн тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багш нарын 50 дээш хувь нь МУИС-ийн түүхийн ангийг төгсөгчид байна. Түүхийн судлагааны гол байгууллага болох ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Үндэсний түүхийн архив, Үндэсний түүхийн музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэм шинжилгээний ажилтнуудын олонх нь МУИС-ийн Түүхийн анги төгсөгчид байна. Түүхийн анги төгсөгдид нь сургалт судалгааны гол гол байгууллагуудад амжилт бүтээл дүүрэн ажиллаж, эдүгээ сургалт судалгааны ажлын гол ачааг улсын хэмжээнд үүрч байгаа төдийгүй эдгээр байгууллагуудын удирдах дарга нар нь мөн МУИС-ийн Түүхийн анги төгсөгчид байж, улсын хэмжээний түүхийн мэргэжлийн бодлогыг тодорхойлж байна. Тухайлбал, Архивын Ерөнхий газрын дарга, Үндэсний түүхийн архивын дарга, Үндэсний түүхийн музейн дарга, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал, тус хүрээлэнгийн салбарын эрхлэгчид, МУБИС-ийн монголын түүхийн тэнхимийн эрхлэгч, дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч нар эдүгээ МУИС-ийн түүхийн ангийг төгсөгчид байгаа бөгөөд эдгээр түүхийн мэргэжлийн байгууллагыг МУИС-ийн түүхийн ангийг төгсөгч удирддаг нь бараг уламжлал болсон зүйл гэж хэлж болно.

Суралцагчдад тавих шаардлага

Түүхийн хөтөлбөрт элсэгчид МУИС-ийн Ерөнхий суурийн 36 кредит, салбар сургууль, хөтөлбөрийн шаардлага болох Археологийн үндэс, Дэлхийн түүхийн 2 хичээл буюу 9 кредит хичээл, нийт 45 кредит хичээлийг судалсан байна. Түүхийн хөтөлбөрт санал болгож байгаа 60 кредит, чөлөөт сонголтын 15 хичээлийг судалж дууссанаар Түүхийн ухааны бакалаврын зэрэг авна.

Дэлгэрэнгүй

Магистрын төлөвлөгөө-2015

Дэлгэрэнгүй

Докторын төлөвлөгөө-2015

Дэлгэрэнгүй