Газарзүйн тэнхмийн багш нар Монгол улсын хүн ам, хот суурингийн газарзүй, улс төрийн газарзүй, геополитик, гео-эдийн засаг, хөдөөгийн нүүдэлчин малчдын сууршил, ахуй амьдралын хэв маяг, хот суурингийн орон зайн төлөвлөлт, газар ашиглалт, Газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал, орон зайн зохион байгуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж байна. Тэнхимд Өвөр Монголын Багшийн Их Сургуультай хамтарсан “Улаанбаатар Хөх хотын хот төлөвлөлтийн харьцуулсан судалгаа” сэдэвт олон улсын төсөл, Шинжлэх Ухаан Технологийн Сангаас санхүүжүүлж байгаа “Улаанбаатар хотын функциональ бүсчлэл мэдээллийн сан” сэдэвт төслүүд хэрэгжиж байна.