
МУИС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, Газарзүйн Шинжлэх Ухааны Хөгжлийн Төв, МУИС-ийн Ахлах Сургуультай хамтран зохион байгуулж буй Газарзүйн салбарын 70 жилийг ойг угтсан Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн VII тэмцээн, газарзүйн салбарын мэргэжил суртачлах өдөрлөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Ахлах сургуулийн Экологийн боловсролын танхимд зохион байгуулагдана.
ХАМРАХ ХҮРЭЭ, ЗОРИЛГО: ЕБС-ийн сурагчдын дунд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, улсын төрөлжсөн газарзүйн олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, Газарзүйн чиглэлийн мэргэжлийн онцлог, давуу талын суртачлах зорилготой.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Газарзүйн тэнхим, Газарзүйн Шинжлэх Ухааны Хөгжлийн Төв ТББ, МУИС-ийн Ахлах сургууль
АНГИЛАЛ: ЕБС-ийн ахлах VII-IX болон X-XII ангийн ангиллаар зохион байгуулна. Сурагчдын ангилалд нэг сургуулиас ангилал тус бүрт 3 хүртэлх сурагч оролцох боломжтой.
БҮРТГЭЛ: 2025 оны 3-р сарын 17-оос 28-ны өдрийн 10:00-17:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 224 тоотод ирж бүртгүүлнэ. Сурагчид бүртгүүлэхдээ сургуулийн захирлын эсвэл сургалтын менежерийн тамгатай тодорхойлолт эсвэл газарзүйн багшийн зөвшөөрөл бүхий бичиг, сурагчийн үнэмлэх, XII ангийн түвшинд оролцогчид газарзүйн хичээлээр ЭЕШ өгөхөөр мэдүүлсэн баримтыг авчирна. Холбоо барих: О.Идэрцэцэг, 80367572, idertsetseg.o@num.edu.mn
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Танин мэдэхүйн тэмцээн суралцагчдын ангилалд 2 үе шаттай болно. Эхний үед тест, нөхөх даалгаварт хариулж онооны дарааллаар эхний 15 сурагч шалгарч II шатанд өрсөлдөх эрх авна. Тэмцээний II шатанд газарзүйн зурагтай холбоотой даалгавар гүйцэтгэнэ. Сурагчид тэмцээнд ирэхдээ харандаа, шугам, гортиг, тооны машин, өнгийн харандаа, баллуур, бал зэргийг бэлтгэж ирнэ.
ХУГАЦАА: Тэмцээн 2025 оны 3-р сарын 30-ны ням гаригт 09:00 цагаас МУИС-ийн Ахлах сургуулийн Экологийн боловсролын танхимд эхэлнэ.
ШАГНАЛ: Ангилал тус бүрт I байр 1, II байр 1, III байр 2, тусгай байр 2-ийг эзлүүлж дурсамж, медаль, ном бүтээл, дурсгалын зүйлээр урамшуулна. Сурагчаа амжилттай бэлтгэж I байр эзлүүлсэн багш нарт дурсамж, ном бүтээл, дурсгалын зүйлээр урамшуулна.