Газарзүйн тэнхимийн газарзүйн профессорын баг орон нутагт мэргэжил суртачлах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулав

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Газарзүйн тэнхимийн газарзүйн профессорын баг 2024 оны 12-р сарын 10-11-нд мэргэжлийн хөтөлбөрүүдийг суртачлан таниулах талаар газарзүйн хичээлийн уламжлалт олимпиадын II даваанд оролцож буй багш, сурагчидад газарзүйн мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, мэргэжлийн онцлог, ажлын байрны хүрэлцээ хангамж, салбарын давуу талыг харуулсан сурталчилгааг орон нутагт амжилттай зохион байгууллаа.

Тус мэргэжил суртачлах үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудад газарзүйн профессорын баг энэ хугацаанд амжилттай ажиллав. Мэргэжил суртачлах үйл ажиллагаанд нийтдээ Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 100 гаруй газарзүйн багш, 300 орчим сурагчид хамрагдав.

МУИС-ийн багш нар ЕБС-ийн газарзүйн багш нарт 2024 оны олимпиадын даалгаврын хариултын тайлбар болон олимпиадад бэлтгэх аргазүйн сургалтыг зохион байгууллаа.  Түүнчлэн газарзүйн хичээлээр олимпиадад оролцсон сурагчидад ирээдүйд сонгох мэргэжлийн талаар танилцуулга хийж, МУИС-д хэрхэн элсэх, Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) болон олимпиадад хэрхэн бэлдэх, газарзүйн чиглэлийн ажлын байрны хүрэлцээ хангамж, энэ чиглэлээр мэргэжилтэн, судлаач, багш болсноор олон улсын түвшинд хэрхэн өсөн дэвших боломжуудын талаар мэдээлэл хүргэн ажиллаа.

Хуваалцах