“ХҮМҮҮНИЙ ГАЗАРЗҮЙ” Ном хэвлэгдэн гарлаа

Бидний оршин буй дэлхий ертөнц байгаль (физик орчин), хүн (нийгмийн орчин) гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Ийм учраас газарзүйн ухааныг физик газарзүй (дэлхий судлал), хүмүүний газарзүйн (нийгмийн газарзүй) гэсэн хоёр үндсэн салбарт хуваан авч үздэг. Физик газарзүй нь орчин үеийн нарийн төвөгтэй математик загварууд, геофизик, геохимийн аргуудыг ашиглан газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах замаар хүрээлэн буй орчны төлөв байдал, өөрчлөлтийг судалдаг бол хүмүүний газарзүй нь мөн л орчин цагийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан хүний ертөнц байгалийн хоорондох уялдаа холбоо, нийгмийн үзэгдэл, үйл явцын орон зайн хуваарилалт, нийгмийн орон зайн зохион байгуулалт буюу дэлхийн янз бүрийн хэсгүүдэд нийгэм, эдийн засгийн ялгаа хэрхэн бий болж буйг авч үздэг. Монгол хэлээр анх удаа хэвлэгдэж буй Хүмүүний газарзүйн сурах бичиг бүтцийн хувьд дараах бүлгүүдийг агуулж байгаа болно.

  • Газарзүйн тухай ойлголт
  • Хүн амын газарзүй
  • Улс төрийн газарзүй
  • Соёлын газарзүй
  • Эдийн засгийн газарзүй
  • Хөдөө аж ахуйн газарзүй
  • Аж үйлдвэрийн газарзүй
  • Үйлчилгээний газарзүй
  • Тээврийн газарзүй
  • Хотын газарзүй
  • Хөгжлийн газарзүй

Байгаль, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ерөнхий
суурь боловсрол эзэмшихэд зориулав.

Холбоо барих
Утас: 77307730-1191
И-мэйл: publishing@num.edu.mn
Вэб сайт: numpress.num.edu.mn

 

 

Хуваалцах