ЕБС-ийн сургуулиудын сурагчдын дунд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэх зорилгоор МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим болон МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургууль хамтарч өнөө жил гурав дахь удаагаа зохион байгуулав. Өнөө жилийн тэмцээн аймаг, хотын олимпиадын өмнөх сорилго болсноороо онцлог боллоо.
Анхлан Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант анхдугаар тэмцээнийг 2015 оны 3-р сарын 5-нд, хоёрдахь тэмцээнийг 2015 оны 10-р сарын 7-нд, гуравдахь тэмцээнийг 2016 оны 3-р сарын 19-нд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнийг газарзүйн мэргэжлийн багш Г.Энхжаргал, Н.Одхүү, Н.Нямдаваа, Э.Алтанболд болон ШУС-ийн газарзүйн тэнхмийн Газарзүй-Байгаль шинжлэлийн 3 болон 4-р ангийн оюутнууд амжилттай зохион байгуулсан билээ.
Эхний байрт шалгарсан сурагчид, зохион байгуулагчдын хамт
Тэмцээн багийн төрлөөр зохиогдсон бөгөөд нэг баг 3 гишүүнтэйгээр оролцлоо. Нийслэлээс МУИС-ийн “Байгаль-эх” ахлах сургууль, Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль, Хобби сургууль, Баянзүрх дүүргийн 87-р сургууль, Сант сургууль, Улаанбаатар ЕБС, Гурван тамир ЕБС, нийслэлийн Багануур дүүргийн ЕБС, хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дархан-уул, Дундговь аймгуудаас нийтдээ 25 багийн 75 сурагч авхаалж самбаа, мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРАНД САНТ СУРГУУЛЬ, ДЭД БАЙРТ СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬ, ГУТГААР БАЙРТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР ХОТЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГ ШАЛГАРЛАА.
Тэмцээн 2 үе шаттай явагдаж эхний шатанд тэнцсэн 8 багийг 2-р шатанд өрсөлдүүлж 1-3 байр эзлүүлж медаль, дурсамж, дурсгалын зүйлээр шагналаа.
Тэмцээний цар хүрээ өмнөх тэмцээнээс өргөн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оролцоггчид, ЕБС-ийн багш нар энэхүү тэмцээнийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан нь тэмцээний нэр хүндийг цаашид улам өсгөх боломжийг нээж өгч байна.
Энэхүү тэмцээнийг дэмжин гурав дахь удаагаа зохион байгуулж буй МУИС-ийн Байгаль эх ахлах сургуулийн захиргаа, хамт олонд талархал илэрхийлье.