Хамтын ажиллагааны гэрээгээ сунгав

МУИС-ийн ШУС болон БНХАУ-ын Өвөрмонголийн багшийн их сургуулийн Газарзүйн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээгээ энэ 2016 оны 1-р сард сунгалаа.

Энэхүү гэрээг сунгаснаар

  • Хоёр сургуулийн багш, судлаачдын мэргэжлийг дээшлүүлэхээр тэнцүү тоогоор харилцан солилцож сургах
  • Доктор, магистрт суралцагчдыг харилцан солилцож сургах
  • Хоёр сургуулийн доктор, магистрын харилцан зѳвшөөрсѳн дундын хѳтѳлбѳртэй болох
  • Хоёр сургуулийн эрдэмтэн багш нар хамтран ном, сурах бичиг зохион хэвлүүлэх. Ингэхдээ шинжлэх ухааны нэр томьёог харилцан ойлголцож нэг мөр болгох
  • Хоёр сургуулийн оюутны дадлагын ажлыг харилцан солилцож хийх, МУИС-ийн Өвөрзайсан дахь дадлагын талбайг хамтран ашиглах, тохижуулах
  • Олон улсын ба хоёр улсын хооронд хамтран судлах судалгааны тѳслийг хэрэгжүүлэх. Энэ талаар ойрын үед эрчимтэй, идэвхитэй үйл ажиллагаа явуулах
  • Хамтарсан тѳсѳл сэдвийн үр дүнд бий болсон бүтээлийг оролцогч талуудаас уг ажлыг гүйцэтгэсэн ба удирдсан хүмүүсийг зохиогчоор нэрлэн хэвлүүлж байх
  • Хамтын сэдэв, тѳслийн хээрийн судалгааны ажилд талуудын судлаачдыг харилцан хүлээн авч уг ажлыг зохион байгуулж байх
  • Жил бүр 2 сургууль хамтын ажиллагааны талаараа аль нэг улсдаа уулзалт зохион байгуулж байх
  • Эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах зэрэг заалтууд багтжээ.
Хуваалцах